Mongolian State Academic Theatre of Opera and Ballet
~ Upon the resolution, number 132/182 of may 10, 1963 by the Ministry Council of people Republic of Mongolia and the Central Committee of Mongolian Public Revolution Party, the State Opera and Ballet Theater was established. Open ceremony is 1963-05-18 “Eugene Onegin” opera by P.I.Tchaikovsky.
~ The State Opera and Ballet Theater obtained the
title of “Academic” and was officially titled as the State Academic Theater of Opera and Ballet in 1981.
~ The repertoire of State Academic Theater of Opera and Ballet has more than 100 national and world classical works including 56 ballets, 54 operas.
~ The 270 artists, staff and administrators are serving the Mongolian people with the national and world classical opera, ballet and music performances.
Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
~ 1963 оны 5 сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт Драмын театрыг 1963 оны 5 сарын 15-наас эхлэн Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 18 нд П.И. Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ.
~ Улсын дуурь бүжгийн театр байгуулагдсан цагаасаа урын сангаа арвижуулах дараахь 2 үндсэн чигийг баримтлан ажиллаж ирсэн.
- Нэгдүгээрт, үндэсний дуурь балетыг шинээр бүтээх
- Хоёрдугаарт, дэлхийн сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан тавихыг чухалчилжээ.
~ Монголын хөгжмийн театрын урлагийг хөгжүүлэх, хөдөлмөрчдийг нийгмийн бүтээлч амьдралд идэвхтэй оролцуулахад гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн сонгодог бүтээлийн арвин сантай болсон түүхэн ач холбогдлыг өндөр үнэлж, 1981 оны 7 сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тус театрт “Академик” цол хүртээсэн юм.
~ Театрын хамт олны дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Л.Цогзолмаа, Г.Жамъяндагва нар, Ардын жүжигчин цолтон 21, Монгол улсын гавьяат цолтон 81, Соёлын тэргүүний ажилтан цолтой 100 гаруй уран бүтээлчид төрсөн юм.
~ Одоо манай театрын урын сан дэлхийн болон үндэсний хэмжээний 56 балет, 54 дуурь нийлсэн 100 гаруй бүтээлээс бүрдэж байна.