08/24/2026
🇲🇳 “ДЕНВЕРИЙН ТОЙРОМ–2026” ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🇲🇳
Монгол өв соёл, үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, шагайн харваачдын ур чадвар, нөхөрлөл, эв нэгдлийг бататгах зорилготой “Денверийн Тойром–2026” шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 🎯👏
Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагч хамт олон, ажлын хэсэг, нийт харваачид, оролцогчид болон дэмжигч та бүхэнд Колорадо Мужийн Монголчуудын Холбооны зүгээс халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.
Монгол үндэсний өв соёлоо хилийн чанадад түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх энэхүү сайхан үйлсийг Колорадо Мужийн Монголчуудын Холбооноос мөнгөн хандиваар дэмжин оролцлоо.
🎶 Мөн энэхүү арга хэмжээнд “Ажнай” морин хуурын төвийн авьяаслаг хүүхдүүд морин хуурын аялгуугаа эгшиглүүлэн амжилттай оролцож, Монголын үндэсний өв соёл, урлагийн гайхамшгийг хүрэлцэн ирсэн олондоо түгээн толилуулсан нь арга хэмжээний бас нэгэн сайхан чимэг байлаа. 👏🇲🇳
Үндэсний өв соёл, урлаг, спортын уламжлалаа Америк нутагт хадгалан хөгжүүлж, үр хүүхэд, залуу үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж буй зохион байгуулагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, харваачид болон авьяаслаг хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цэц мэргэн нь үргэлж байж, хуурын аялгуу нь мөнхөд эгшиглэж, Монгол өв соёл минь үеийн үед дэлгэрэх болтугай! 🇲🇳
КОЛОРАДО МУЖИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО