Embassy of Mongolia in Seoul

Embassy of Mongolia in Seoul Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
(1)

ЭСЯ-ны утас: 02-798-1950
____________________________

Шуурхай утас 010-9595-3464
_____________________________

Визийн тасгийн утас: 02-792-5986
_____________________________

www.seoul.embassy.mn

[email protected]
ЭСЯ-ны хаяг: 서울특별시 용산구 대사관로 34길 41

[Korean Below]🇲🇳Монгол иргэдийн ажил эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаар санал солилцов.🇰🇷🔸️Монгол Улсын И...
09/08/2026

[Korean Below]
🇲🇳Монгол иргэдийн ажил эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулах
асуудлаар санал солилцов.🇰🇷

🔸️Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, 2026 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзаж, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ажиллах орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байр солих бүсчлэлийн хязгаарлалтыг цуцлах, гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байгааг онцлон хөндөв.

🔸️Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийг аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны ялгаварлан гадуурхалт зэрэгт анхаарч ажиллана хэмээгээд БНСУ-д ажиллаж буй монгол иргэд нь зөвхөн хөдөлмөр эрхлэлт төдийгүй хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны гол тулгуур хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна.

🔸️Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, ГБХНХ-ын сайдын зөвлөх Б.Саран, тус яамны ТЗУГ-ын дарга Б.Идэр нар байлцав.

🇲🇳몽골 국민의 고용 및 사회복지 개선 방안에 대해 의견 교환🇰🇷

아우바키르 국회의원 겸 가족노동사회복지부 장관이 2026년 9월 7일(화) 김영훈 한국 고용노동부 장관과의 면담에서 한국에 체류하며 근무하고 있는 몽골 국민의 근로환경 및 사회복지 제도 개선, 사업장 변경 시 적용되는 지역 제한의 폐지, 그리고 가족 구성원이 장기간 멀리 떨어져 생활하는 사례가 증가함에 따라 가족관계, 아동의 성장과 발달, 정신건강에 부정적인 영향을 미칠 수 있다는 점을 강조하였다.
김영훈 고용노동부 장관은 근로계약에 따라 근무하고 있는 몽골 국민들이 안전한 환경에서 일할 수 있도록 하고, 산업재해를 예방하며, 직장 내 차별 문제 등에 대해서도 적극적으로 챙겨 나갈 것이고 하면서 한국에서 근무하고 있는 몽골 국민들은 단순한 고용 인력을 넘어 양국의 미래 관계와 협력의 중요한 가교 역할을 할 것으로 확신한다고 말했다.
이 자리에는 수흐볼드 주한 몽골대사 와 가족노동사회복지부 장관 고문 사란 및 동 부처 관계자들이 자리를 같이 하였다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

[Korean Below]🇲🇳🇰🇷Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд иргэд солилцооны асуудлыг хөндөв🔸️Монгол Улсын Их Хурлы...
09/07/2026

[Korean Below]
🇲🇳🇰🇷Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
иргэд солилцооны асуудлыг хөндөв

🔸️Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Улсын Их хурлын гишүүн Х.Ганхуяг, Элчин сайд С.Сүхболд нар 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Нам Ин Сун-тай уулзаж, эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах, стратегийн ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр байгуулах, БНСУ-д оршин сууж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх, хууль ёсны ашгийг илүү үр дүнтэй хамгаалах, сайжруулах асуудлыг онцгойлон хөндөв.

🔸️Уулзалтад солонгосын талаас Үндэсний ассамблейн гишүүн, Боловсролын байнгын хорооны гишүүн Ким Жүн Хёг, Үндэсний ассамблейн гишүүн, Нийгмийн хамгааллын байнгын хорооны гишүүн Со Ён Сок нар байлцав.

🔸️БНСУ-ын Ерөнхийлөгч И Же Мён-ы Монгол Улсад хийсэн төрийн түүхэн айлчлалын үеэр тохиролцсон хоёр улсын харилцааны Алтан үеийг эхлүүлэх, гарын үсэг зурсан нийт 21 баримт бичгийн хэрэгжилтэд Парламентын зүгээс хамтран ажиллахаар тохиролцов.

🇲🇳🇰🇷양국 의회 간 협력으로 국민 교류 문제를 논의했다

아우바키르 가족노동사회복지부 장관, 강호약 국회의원, 수흐볼드 주한몽골대사님과 함께 2026년 9월 7일 남인순 한국 국회부의장 면담에서 에너지 분야에 투자 유치, 전략광물, 가공공장 설립, 한국에 거주하는 몽골 국민의 사회복지 증진, 근로자의 권익 보호 강화 방안 주요 의제로 논의했다.

본 면담에는 한국 측에서 김준혁 국회의원(국회 교육위원회 위원)과 서영석 국회의원(국회 보건복지위원회 위원)이 참석하였다.

이재명 대한민국 대통령의 몽골 국빈방문 기간 중 합의된 양국 관계의 새로운 황금시대를 열어가기 위해, 양측은 서명된 총 21건의 문서의 이행을 의회 차원에서 적극 협력하여 추진해 나가기로 합의하였다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

09/07/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус ЭСЯ, Консулын хэлтэс нь 2026 оны 9 дүгээр сарын 24-ний Пүрэв гараг, 25-ны Баасан гарагт БНСУ-ын “Чүсөг” буюу Ургацын баяраар болон 10 дугаар сарын 5-ны Даваа гарагт тохиох “Гэчөнжөл” буюу Улс байгуулагдсаны баяраар цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Мөн ЭСЯ-ны Консулын хэлтэс 2026 оны 9 дүгээр сарын 19-ний Бямба гарагт БНСУ-ын Гоян хотын Солонгосын нисэхийн их сургуульд /한국항공대학교/ нүүдлийн консулын үйлчилгээ үзүүлнэ.

Жич: Тус ЭСЯ, Консулын хэлтэс нь БНСУ-ын нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдэд (Бямба, Ням гарагаас бусад) ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

[Korean below]

안내

주한몽골대사관은 대한민국 추석 연휴 기간인 2026년 9월 24일(목), 25일(금) 및 개천절 대체휴일인 10월 5일(월) 에 정상 근무합니다.

※ 주한몽골대사관 및 영사과는 대한민국의 공휴일 중 토·일요일을 제외하고 정상 근무합니다.

[English below]

NOTICE

The Embassy of Mongolia will remain open and operate under its normal schedule on September 24 (Thursday), September 25 (Friday), and October 5 (Monday), 2026, during the Chuseok holiday period and the substitute holiday for National Foundation Day.

※The Embassy of Mongolia and the Consular Section operate under the normal schedule on Korean public holidays, except Saturdays and Sundays.

ГОЯН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭМонгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Гоян хотод зохи...
09/07/2026

ГОЯН ХОТОД НҮҮДЛИЙН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-ын Гоян хотод зохион байгуулагдах арга хэмжээний үеэр иргэд Та бүхэнд консулын үйлчилгээ үзүүлнэ.

Хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр (Бямба гараг)
Цаг: 11:00-16:00 цаг

Байршил: Гоян хот Догянгү Хангондэхаг-ро 76, Солонгосын нисэхийн их сургуулийн биеийн тамирын талбай

경기도 교양시 덕양구 항공대학로 76, 한국항공대학교 운동장

Лавлах утас: 010-5599-1319

Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:

- ЭСЯ-ны Консулын хэлтэс
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
- Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө

Холбогдох утасны дугаар: 010-9595-3464,

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
- E-9 визний ангиллаас E-7, E-7-4 визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар

Лавлах утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

[Korean Below]🇰🇷Солонгосын талтай тэтгэврийн тогтолцооны асуудлаар санал солилцов. 🔸️Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр ...
09/05/2026

[Korean Below]

🇰🇷Солонгосын талтай тэтгэврийн тогтолцооны асуудлаар санал солилцов.

🔸️Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр Элчин сайдын яаманд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга Жон Тэ Гюүг хүлээн авч уулзав.

🔸️Уулзалтаар ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоо, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим болон нэгдсэн мэдээллийн тогтолцоо, хоёр улсын Засгийн газар хоорондын 2006 оны “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг орчин үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн шинэчлэх ажлын хэсэг байгуулж, идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

🔸️Мөн Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхээр тогтлоо.

한국측과 연금제도 관련 협력 방안 논의

몽골 국회의원, 가족노동사회복지부 장관 아오바키르는 2026년 9월 4일 몽골대사관에서 정태규 한국국민연금공단 부이사장과 면담을 가졌다.
양측은 본 면담에서 노인사회복지제도, 연금제도, 장기요양 및 돌봄서비스, 디지털 및 통합정보시스템 구축 등 다양한 현안에 대해 의견을 교환하였다.
또한 양국 정부 간 2006년 체결된 사회보장협정을 현재의 사회 경제적 여건에 부합하도록 개정하기 위해 공동 실무협의체를 구성하고 긴밀한 협력을 하기로 하였다.
또한, 몽골사회보험청과 한국국민연금공단 간 체결된 양해각서를 개정하여 협력 범위를 확대하고, 사회보장 및 연금 분야에서의 협력을 한층 강화해 나가기로 하였다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Korea Below МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН “ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВ” ТӨСЛӨӨР САНАЛ С...
09/03/2026

Korea Below

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН “ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ТӨВ” ТӨСЛӨӨР САНАЛ СОЛИЛЦОВ

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр БНСУ-ын Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ён-ыг ЭСЯ-нд хүлээн авч, оройн зоог барив.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулахаар төлөвлөж буй “Хавдар судлалын үндэсний Хоёрдугаар төв”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулах төслийн явц, БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн нэн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжүүлж буй төслийн өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Элчин сайдын яамны зүгээс дээрх төслийг солонгосын талтай хамтран хэрэгжүүлэх саналаа идэвхтэй ярьж, хэлэлцсэн нь бодит үр дүнгээ өгч байна.

Дашрамд тэмдэглэхэд, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Хавдар судлалын үндэсний Хоёрдугаар төв”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулахад хамтран ажиллах санамж бичигт хоёр улсын Сангийн сайд нар гарын үсэг зурсан болно.

후렐수흐 몽골 대통령이 구상한 “국립 제 2 암 병원”
사업에 대해 의견 교환
수흐볼드 대사는 2026년 09월 3일 (목) 황기연 수출입은행장을 대사관으로 초청하여 만찬을 진행하였다.

양측은 후렐수흐 몽골 대통령의 구상으로 설립 예정인 “국립 제 2 암 병원” 사업의 예비타당성 조사 진행 상황 및 한국 정부의 경재개발협력기금(EDCF) 차관으로 추진중인 사업 현황, 그리고 향후 협력 방안에 대해 의견 교환하였다.
지난 2년 동안 몽골 대사관은 본 사업을 추진을 위해 한국 관련 기관들과 적극적으로 협의해 왔으며, 이는 실질적 진전을 이루고 있다.

아울러, 2026년 7월 09- 11일까지 진행 된 이재명 대한민국 대통령의 몽골 국빈 방문 계기에 “국립 제 2암 병원” 사업 예비 타당성조사를 위한 양해각서에 양국 재무 장관이 서명한 바가 있다.

09/03/2026

Элчин сайд С.Сүхболд Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

[Korean Below]🇲🇳МОНГОЛ СУРГУУЛИЙНХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монгол сургуулийн...
09/01/2026

[Korean Below]

🇲🇳МОНГОЛ СУРГУУЛИЙН
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

🔸️Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монгол сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

🔸️Тэрээр эх хэл бол монгол үндэстний оршин тогтнох үндэс, оюун санааны үнэт өв, үндэсний дархлаа болохыг тэмдэглээд, хүүхдүүд хаана төрж, өссөнөөс үл хамааран монгол хэлээрээ ярьж, эх орныхоо түүх, соёлоор бахархаж явах нь Монгол Улстайгаа сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байх гүүр болохыг тэмдэглэв.

🔸️Түүнчлэн, Элчин сайдын яам хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэл, үндэсний өв соёлоо судлах, чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд цаашид ч анхаарч, сургууль, багш, эцэг эхчүүдтэй идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

🇲🇳몽골학교 신학기 개학식 참석

주대한민국 몽골 대사 수흐벌드는 재한 몽골학교의 2026-2027학년도 신학기 개학식에 참석하여 교직원과 학생, 학부모들에게 새 학년을 맞아 축하의 인사를 전했습니다.

수흐볼드 대사는 모국어는 몽골 민족의 존립 기반이자 소중한 정신적 유산이며, 민족의 정체성을 지켜주는 힘이라고 강조했습니다. 또한 아이들이 어디에서 태어나고 성장하든 몽골어를 사용하고 조국의 역사와 문화를 자랑스럽게 여기는 것은 몽골과 마음으로 늘 이어져 있게 하는 소중한 가교라고 밝혔습니다.

아울러 주대한민국 몽골대사관은 해외에 거주하는 몽골 어린이들이 모국어와 민족 고유의 문화유산을 배우고 양질의 교육을 받을 수 있는 기회를 확대하는 데 지속적인 관심을 기울이는 한편, 학교와 교직원, 학부모들과 적극적으로 협력해 나갈 것이라고 밝혔습니다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

[Korea Below] 🇰🇷ГХЯ-НЫ ЗҮҮН ХОЙД АЗИ, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ🇲🇳Элчин сайд С.Сүхболд 2026 оны 08 дугаар сарын ...
09/01/2026

[Korea Below]

🇰🇷ГХЯ-НЫ ЗҮҮН ХОЙД АЗИ, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

🇲🇳Элчин сайд С.Сүхболд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр суугаа улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Нам Жин-ийг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы энэ оны 7 дугаар сарын 9-11-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

남진 외교부 동북아-중앙아시아국 국장과 면담

수흐볼드 대사는 2026년 08월 31일(월) 남진 동북아-중앙아시아국 국장과 대사관에서 면담을 갖고, 양국 교류 협력, 특히 올해 이재명 대한민국 대통령의 몽골 국빈 방문 후속조치 사업 진행 상황과 향후 협력에 의견을 교환하였다.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД⚠Cүүлийн үед БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн...
08/28/2026

БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

⚠Cүүлийн үед БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байна. БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарна уу.

👮БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай холбогдох хуулийг зөрчсөнд тооцогдож, хуульд заасан хариуцлага хүлээлгэн торгуулах, мөн цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.

🛂Иймд иргэн Та бүхэн хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хуулийн хугацаандаа нутаг буцан хууль бусаар оршин суух нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлнэ үү.

💻Оршин суух хугацаагаа дараах байдлаар шалгаж болно.

🌐БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” хэсгээс өөрийн оршин суух хугацааг шалгах боломжтой.

БНСУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Address

대사관로 34길41
Castine, ME
04420

Opening Hours

Monday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Tuesday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Wednesday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Thursday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm
Friday 9:30am - 12:30pm
1:30pm - 6pm

Telephone

+821095953464

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Mongolia in Seoul posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Mongolia in Seoul:

Shortcuts

Share