11/02/2026
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.3. мөн "Монгол Улсын Засгийн газрын 2026 оны Дугаар-22" тогтоолд тус тус заасны дагуу "Цагаан сарын баяр"-ын өдрүүдийг тохиолдуулан 2026.02.17-20-ны өдрүүдэд Истанбул дахь Ерөнхий Консулын газар ажиллахгүй тул консулын үйлчилгээ үзүүлэхгүй болохыг үүгээр мэдээлж байна.
Яаралтай асуудлаар Та бүхэн ЕКГ-ын шуурхай утсаар (+90 505 686 1464) болон ЕКГ-ын фэйсбүүк хуудсаар холбогдох боломжтой.
Жич: Ерөнхий Консулын Газар нь БНТУ-ын тэмдэглэлт өдрүүдээр ажиллаж, Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу амардаг болно.
Түүнчлэн 2026 оны 02 дугаар сарын 28-ны Бямба гаригт ЕКГ цагийн хуваарийн дагуу нөхөн ажиллана.
ИСТАНБУЛ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР