Embassy of Mongolia in Bangkok

Embassy of Mongolia in Bangkok This Embassy is accredited to Thailand, Malaysia, Cambodia, and Myanmar is also the Permanent

ИРГЭДИЙН АНХААРАЛД Тайландын Хаант Улсын Цаг уурын газрын 2026 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 20-ны  өдөр хүр...
15/09/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тайландын Хаант Улсын Цаг уурын газрын 2026 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр тус улсын ихэнх нутгаар дуу цахилгаантай, хүчтэй болон зарим газарт маш хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Тухайлбал 9 дүгээр сарын 17-ноос хойд болон зүүн хойд бүс, 18-ны өдрөөс эхлэн төв, зүүн болон өмнөд бүсийн зарим хэсэгт маш хүчтэй аадар бороо орохыг анхааруулав. 🌊 Мөн Андаманы тэнгист давлагааны өндөр 2–3 метр, аянга цахилгаантай борооны үеэр 3 метрээс дээш хүрч болзошгүй тул 9 дүгээр сарын 17–20-ны өдөр жижиг завь, хөлөг онгоцыг эрэгт байлгахыг зөвлөсөн байна.

Иймд Тайландын Хаант Улсад оршин суугаа болон зорчиж буй иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, ялангуяа нам дор газар, уулын бэл болон усны урсгалын ойролцоо гэнэтийн үер, усны түвшин огцом нэмэгдэх, хөрсний гулгалт зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт автсан болон усанд автаж болзошгүй замаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

Элчин сайдын яамны шуурхай утас: +66 06-1026-9692
Эх сурвалж: https://www.nationthailand.com/news/general/40071034

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Consul.mn,

🌿♻️ Элчин сайдын яамны төлөөлөл Тайландын Гадаад хэргийн яамнаас Банг Крачао дахь “Wat Chak Daeng” сүмд зохион байгуулса...
10/09/2026

🌿♻️ Элчин сайдын яамны төлөөлөл Тайландын Гадаад хэргийн яамнаас Банг Крачао дахь “Wat Chak Daeng” сүмд зохион байгуулсан тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах зорилготой сайн дурын үйл ажиллагаанд оролцов.

🌿♻️Арга хэмжээнд дипломат корпус, НҮБ болон Тайландын ГХЯ-ны төлөөлөл оролцож, ашигласан “PET” саваар усан дахь хог хаягдлыг барих хөвөгч хаалт (trash boom) хийх, мөн хуванцар болон хөөсөнцөр хаягдлыг дахин боловсруулан тоосго хийх зэрэг практик ажилд хувь нэмрээ оруулав.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

07/09/2026
📚Монгол, Тайландын 2022–2027 оны хамтын ажиллагааны таван жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд “Монгол, Тайландын эрдэм ши...
04/09/2026

📚Монгол, Тайландын 2022–2027 оны хамтын ажиллагааны таван жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд “Монгол, Тайландын эрдэм шинжилгээний сүлжээг бэхжүүлэх төсөл”-ийг Бангкок хотноо 2026 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулав. Төсөл хоёр улсын гадаад бодлого, геополитикийн орчны талаарх харилцан ойлголтыг нэмэгдүүлэх, их, дээд сургууль, судалгааны байгууллага болон холбогдох төрийн байгууллагын хооронд солилцоо, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх зэрэг бодит хамтын ажиллагаа бий болгоход ач холбогдолтой арга хэмжээ болов.

📚Гадаад харилцааны яам, Монгол Улсын Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн төлөөлөл Тайландын Хаант Улсын Чулалонгкорны их сургууль, Таммасатын их сургууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Тайландын Гадаад хэргийн яаманд зочилж, хамтарсан судалгаа нийтлэл гаргах, судлаач багш нарын солилцоог хэрэгжүүлэх, геополитик ба аюулгүй байдлын судалгаа, мөн Зүүн Ази болон Меконгийн бүс нутгийн судалгааг хөгжүүлэх болон хоёр улсын бодлогын судалгааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

# # # # # # # # # # # #

As part of the Mongolia-Thailand Five-Year Work Plan for Cooperation (2022–2027), the "Thai-Mongolian Academic Network Strengthening Project" was held in Bangkok, Thailand from August 30 to September 3, 2026. This project was significant to deepen mutual understanding of each other’s respective foreign policy and geopolitical contexts, as well as for establishing a strong and practical network between the academic instititions and relevant authorities of both countries, which will serve as a solid foundation to expand future collaboration and joint activities across the academic fields and also other potential areas of cooperation.
Representatives from the Ministry of Foreign Affairs, the National University of Mongolia, the University of the Humanities, and the Institute for Strategic Studies of the National Security Council visited Chulalongkorn University, Thammasat University, Institute for Security Studies of the National Security Council, and the Ministry of Foreign Affairs of Thailand to exchange views on joint research, publications, researcher and faculty exchanges, geopolitical and security studies, East Asian and Mekong regional studies, and the development of cooperation between the research institutions of the two countries.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

03/09/2026

🇲🇳 Монгол Улс хэвшлийн хөрөнгө оруулалтаар 863 МВт-ын дата төв байгуулах санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

COP17 хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар ногоон эрчим хүчний арвин нөөцөө шилэн кабелиар дамжуулан дижитал экспорт болгон хувиргах "Sovereign by Design" буюу "Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга"-аа албан ёсоор танилцууллаа.

Уг санаачилгын хүрээнд 863 МВт-ын хүчин чадал бүхий дата төв байгуулах олон улсын 10 санамж бичигт гарын үсэг зурж, Чингис хаан Үндэсний баялгийн сан болон Монголын ногоон санхүүгийн корпорацын дэмжлэгтэйгээр 3–5 ам.цент/кВт.ц өрсөлдөхүйц тариф, сэрүүн уур амьсгалын хэмнэлтээр Азийн дата төвийн шинэ зангилаа болох томоохон алхам хийв.

🔗 Нийтлэлийг унших:
https://capitalmarkets.mn/insights/inside-mongolia-s-green-data-centre-push

🔗 CMM Capital-д бүртгүүлэх:
https://magic.beehiiv.com/v1/1a64de40-2e3c-49c9-b7b5-2e8128cb378f?email=

******

🇲🇳 Inside Mongolia's Green Data Centre Push

Unveiled at COP17, the Mongolian government's "Sovereign by Design" and "Green AI Data Centre Initiative" mark a decisive economic pivot: monetizing stranded energy into exportable compute capacity over fiber networks.

The strategy has secured 10 international MoUs totaling 863 MW in pipeline capacity. Backed by anchor developments like Hunnu City and the Chinggis Khaan Sovereign Wealth Fund, Mongolia leverages dedicated hybrid power costs ($0.03–$0.05 per kWh) and natural sub-zero winter cooling (cutting Opex by up to 40%) to establish itself as Asia’s next data center hub.

🔗 Read the full article here:
https://capitalmarkets.mn/insights/inside-mongolia-s-green-data-centre-push

🔗 Subscribe to the CMM Capital weekly newsletter for our timely insights:
https://magic.beehiiv.com/v1/1a64de40-2e3c-49c9-b7b5-2e8128cb378f?email=

02/09/2026

ТАЙЛАНД УЛСАД ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд 2007 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу иргэд аялал, жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног харилцан визгүй зорчдог байсан бөгөөд Тайландын тал энэ хугацааг дангаараа сунгаж, манай улсын иргэдийг 60 хүртэл хоног визгүй зорчуулах шийдвэрийг 2024 оны 07 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Харин Тайландын Засгийн газар гадаадын иргэдэд визийн чөлөөлөлт үзүүлэх журмаа шинэчлэн дээрх 60 хоногийн зохицуулалтыг 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд тус улс руу аялахаар төлөвлөж буй иргэд 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болохыг анхаарч, аяллаа зохицуулахыг анхааруулж байна. Аялж, жуулчлахаас бусад зорилгоор Тайландад зорчих тохиолдолд холбогдох ангиллын визийг урьдчилан авахыг мөн үүгээр сануулж байна.

Жич: Нэг жилд (1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд) хамгийн ихдээ хоёр (2) удаа автозамын хилийн боомтоор визгүй нэвтрэх зохицуулалтыг давхар нэвтрүүлж байгааг анхаарна уу.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Embassy of Mongolia in Bangkok

ИРГЭДИЙН АНХААРАЛДМОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦАА 30 ХОНОГ БОЛНО.Тайландын Хаант Улсын...
01/09/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦАА 30 ХОНОГ БОЛНО.

Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Royal Gazette” буюу Тайландын Хаант Улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтлэв.

Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.

Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчилнэ.

Энэ шийдвэр “Royal Gazette”-д нийтэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан тул 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хүртэл хоног болохыг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Consul.mn
@topfans

COP17: Монгол–Зүүн Өмнөд Азийн бизнес, хөрөнгө оруулалтын шинэ гүүр WILD Fund нь эхний 48 сарын хугацаанд 5 сая ам.долла...
31/08/2026

COP17: Монгол–Зүүн Өмнөд Азийн бизнес, хөрөнгө оруулалтын шинэ гүүр WILD Fund нь эхний 48 сарын хугацаанд 5 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татан төвлөрүүлэх зорилт тавьж байна

https://www.reelnews.mn/a/11198/

Яагаад Монгол–Зүүн Өмнөд Азийн гүүр хэрэгтэй вэ? Энэхүү хамтын ажиллагааны стратегийн нэг зорилго нь Монголын боломжийг Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн экосистемтэй холбох явдал юм. Монгол Улс байгалийн гаралтай бүтээгдэхүүн, нүүдлийн болон бэлчээрийн уламжлалт мэдлэг, бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, шинэ үеийн бизнес, инновацийн боломжтой.

Харин Зүүн Өмнөд Ази нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чадавх, технологи, дизайн, дижитал худалдаа болон олон улсын зах зээлд хүрэх хүчирхэг сүлжээтэй. SEACCI Mongolia-ийн Ерөнхийлөгч Б.Батзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ газрын доройтол, бэлчээрийн тэсвэржилтийг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах боломжгүй бөгөөд энэ нь орон нутгийн иргэдийн орлого, ажлын байр, бизнес, хүнсний болон амьжиргааны аюулгүй байдалтай шууд холбоотойг онцолсон.

*************

ข่าวประชาสัมพันธ์

COP17: สะพานเชื่อมแห่งใหม่ด้านธุรกิจและการลงทุนระหว่างมองโกเลียกับเอเชียตะวันออกเฉียงใต้

กองทุน WILD ตั้งเป้าระดมเงินลงทุนและแหล่งเงินทุนสูงสุด 5 ล้านดอลลาร์สหรัฐ ภายในช่วง 48 เดือนแรกของการดำเนินงาน

แหล่งที่มา: ReelNews Mongolia

เหตุใดจึงจำเป็นต้องสร้างสะพานเชื่อมระหว่างมองโกเลียกับเอเชียตะวันออกเฉียงใต้?

หนึ่งในวัตถุประสงค์เชิงยุทธศาสตร์ของความร่วมมือนี้ คือการเชื่อมโยงศักยภาพของมองโกเลียเข้ากับระบบนิเวศทางเศรษฐกิจของเอเชียตะวันออกเฉียงใต้

มองโกเลียมีศักยภาพอย่างมากในด้านผลิตภัณฑ์จากธรรมชาติ องค์ความรู้ดั้งเดิมเกี่ยวกับวิถีชีวิตเร่ร่อนและการเลี้ยงสัตว์ อุตสาหกรรมสร้างสรรค์ เกษตรกรรม ธุรกิจแห่งอนาคต และนวัตกรรม

ขณะเดียวกัน เอเชียตะวันออกเฉียงใต้มีเครือข่ายที่เข้มแข็งในด้านการลงทุน ศักยภาพการผลิต เทคโนโลยี การออกแบบ พาณิชย์อิเล็กทรอนิกส์ และการเข้าถึงตลาดระหว่างประเทศ

ในคำกล่าวเปิดงาน นายบัตซายา โบดิคู ประธานหอการค้าและอุตสาหกรรมเอเชียตะวันออกเฉียงใต้ในมองโกเลีย (SEACCI) เน้นย้ำว่า ความเสื่อมโทรมของที่ดินและความสามารถในการฟื้นตัวของพื้นที่ทุ่งหญ้าเลี้ยงสัตว์ ไม่อาจถูกมองว่าเป็นเพียงประเด็นด้านสิ่งแวดล้อมเท่านั้น
เนื่องจากประเด็นเหล่านี้เชื่อมโยงโดยตรงกับรายได้ การจ้างงาน ธุรกิจ ความมั่นคงทางอาหาร และความมั่นคงในการดำรงชีพของชุมชนท้องถิ่น

*************

COP17: A New Bridge for Business and Investment between Mongolia and Southeast Asia
The WILD Fund aims to mobilize up to US$5 million in investment and financing during its first 48 months.
Source: ReelNews Mongolia
Why is a Mongolia–Southeast Asia bridge needed?
One of the strategic objectives of this partnership is to connect Mongolia’s potential with Southeast Asia’s economic ecosystem. Mongolia has significant potential in natural products, traditional nomadic and pastoral knowledge, creative industries, agriculture, next-generation businesses and innovation. Southeast Asia, meanwhile, has strong networks in investment, manufacturing capacity, technology, design, e-commerce and access to international markets. In his opening remarks, Mr. Batzaya Bodikhuu, Chairman of the Southeast Asian Chamber of Commerce and Industry in Mongolia (SEACCI), emphasized that land degradation and rangeland resilience cannot be viewed solely as environmental issues. They are directly linked to the incomes, employment, businesses, food security and livelihood security of local communities.

COP17: Монгол–Зүүн Өмнөд Азийн бизнес, хөрөнгө оруулалтын шинэ гүүр WILD Fund нь эхний 48 сарын хугацаанд 5 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татан төвлөрүүлэх зорилт тавьж байна

https://www.reelnews.mn/a/11198/

Яагаад Монгол–Зүүн Өмнөд Азийн гүүр хэрэгтэй вэ? Энэхүү хамтын ажиллагааны стратегийн нэг зорилго нь Монголын боломжийг Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн экосистемтэй холбох явдал юм. Монгол Улс байгалийн гаралтай бүтээгдэхүүн, нүүдлийн болон бэлчээрийн уламжлалт мэдлэг, бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, шинэ үеийн бизнес, инновацийн боломжтой.

Харин Зүүн Өмнөд Ази нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чадавх, технологи, дизайн, дижитал худалдаа болон олон улсын зах зээлд хүрэх хүчирхэг сүлжээтэй. SEACCI Mongolia-ийн Ерөнхийлөгч Б.Батзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ газрын доройтол, бэлчээрийн тэсвэржилтийг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах боломжгүй бөгөөд энэ нь орон нутгийн иргэдийн орлого, ажлын байр, бизнес, хүнсний болон амьжиргааны аюулгүй байдалтай шууд холбоотойг онцолсон.

31/08/2026

“TECHSAUCE GLOBAL SUMMIT 2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Тус Элчин сайдын яамны төлөөлөл Бангкок хотноо 2026 оны 8 дугаар сарын 26–28-ны өдөр зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх технологи, инновац, бизнесийн олон улсын арга хэмжээ болох “Techsauce Global Summit 2026”-д оролцов.

Techsauce Global Summit нь гарааны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, технологийн мэргэжилтэн, төр, хувийн хэвшлийн байгууллагыг холбодог бүс нутаг, олон улсын томоохон арга хэмжээ бөгөөд энэ жил 10 дахь жилдээ болж буй ажээ.

Энэ жилийн арга хэмжээг “The Race to the Next…” сэдвээр зохион байгуулж, 250 гаруй илтгэгч, 300 гаруй илтгэл, хэлэлцүүлэг, салбар хуралдаан, 40 гаруй практик сургалт, 350 гаруй үзэсгэлэнгийн талбайгаар дамжуулан хиймэл оюун ухаан (AI), санхүүгийн технологи (FinTech), уур амьсгалын технологи (Climate Tech), эрүүл мэндийн технологи (Health Tech), хүнсний технологи (Food Tech) зэрэг салбарын шинэ шийдэл, бизнесийн чиг хандлагыг танилцуулж, оролцогчид хөрөнгө оруулагч, бизнесийн түншүүдтэй уулзах, хамтын ажиллагаа тогтоох боломжийг бүрдүүлсэн нь онцлог байв.

Тус арга хэмжээнд Монголын технологийн компани, гарааны бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, технологийн шийдлээ Тайландын Хаант Улс болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд танилцуулах, салбарын хөрөнгө оруулагчидтай нэтворк хийх, бизнесийн түншлэл тогтоох боломжтой бөгөөд шинэ санаа, технологийн шийдэл сонирхож буй хувь хүн, залуу бизнес эрхлэгчид олон улсын туршлагаас суралцах, бизнесийн санаагаа хөгжүүлэх, шинэ гарааны бизнес эхлүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, харилцаа холбоог бий болгоход тус дөхөмтэй байж болох юм.

Ирэх жилийн арга хэмжээний хөтөлбөр, оролцооны нөхцөл болон энэ жилийн арга хэмжээний талаарх бусад мэдээллийг дараах албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой.
Цахим хуудас: https://techsauce.co/en

ИРГЭДИЙН АНХААРАЛД  Тайландын Хаант Улсын Цаг уурын газрын 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчил...
31/08/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тайландын Хаант Улсын Цаг уурын газрын 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр тус улсын ихэнх нутгаар дуут цахилгаантай, хүчтэй болон зарим газарт маш хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Тухайлбал, хойд бүсийн Chiang Mai, Chiang Rai, Lampang, Lamphun, Phayao, Phrae, Nan, Uttaradit, Sukhothai, Kamphaeng Phet, Phitsanulok, Phichit, Phetchabun,

зүүн хойд бүсийн Loei, Nong Khai, Nong Bua Lam Phu, Udon Thani, Sakon Nakhon, Kalasin, Yasothon, Mukdahan, Amnat Charoen, Ubon Ratchathani,

төвийн бүсийн Kanchanaburi,

зүүн бүсийн Nakhon Nayok, Prachin Buri, Rayong мужид хүчтэй бороо, Mae Hong Son, Tak, Bueng Kan, Nakhon Phanom, Chanthaburi, Trat мужид маш хүчтэй аадар бороо орохыг анхааруулав.

Мөн Бангкок болон ойролцоох нутгаар дуут цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд Тайландын Хаант Улсад оршин суугаа болон зорчиж буй иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, ялангуяа нам дор газар, уулын бэл болон усны урсгалын ойролцоо гэнэтийн үер, усны түвшин огцом нэмэгдэх, хөрсний гулгалт зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт автсан болон усанд автаж болзошгүй замаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

Элчин сайдын яамны шуурхай утас: +66 06-1026-9692

Эх сурвалж: https://www.nationthailand.com/news/general/40070459

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Address

Athenee Tower, Unit 604, 6th Floor, 63 Wireless Road, Lumpini, Pathumwan
Alawwa
10330

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:00

Telephone

+6621688599

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Mongolia in Bangkok posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Mongolia in Bangkok:

Shortcuts

Share