Embassy of Mongolia to the State of Kuwait

Embassy of Mongolia to the State of Kuwait Embassy of Mongolia

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН МАХНЫ ИМПОРТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ Ю.А КОМПАНИЙН ХОЛБОГДОХ УДИ...
11/06/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН МАХНЫ ИМПОРТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ Ю.А КОМПАНИЙН ХОЛБОГДОХ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ТУС ТУС КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАВ.

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсад махны импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ю.А компанийн удирдлагуудтай тэдний хүсэлтийн дагуу уулзаж, тус компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тус ЭСЯ-наас 2023 оноос хойш амжилттай хэрэгжүүлсэн ажлууд, тэр дундаа Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөс Халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэлийг амжилттай хийлгүүлж, 2024 оны 10 дугаар сараас эхлэн халал аргаар бэлтгэсэн махны экспорт Кувейт Улсын зах зээлд амжилттай нэвтэрснийг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсын мал аж ахуйн салбар, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, монгол махны ашиг шим, чанар, экспортын зам сувгийн талаар мэдээлэл өгөв.

Ю.А компанийн Гүйцэтгэх захирал Ахмад Жаар хүсэлтийг хүлээн авч, хүрэлцэн ирж, тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцсанд талархал дэвшүүлэхийн ялдамд компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус компанийн зүгээс Кувейт Улсын махны зах зээлийн 65-70 орчим хувийг бүрдүүлж, цар тахал, өнөөгийн бүс нутагт үүсээд буй хурцадмал байдлын үеэр махны импорт, нийлүүлэлтийг хэрэглэгчдийн хэрэглээнд тулгуурлан тогтмол ханган ажилладгийг онцлон тэмдэглэв. Мөн энэ үеэр 2026 оны 3 дугаар сард Монгол Улсаас 40 тонн хөлдөөсөн махыг амжилттай импортолсныг мэдэгдэж, амт чанар сайтай, хэрэглэгчдийн дунд эрэлт өндөр байгааг мэдэгдэв. Цаашид Монгол Улсаас хөлдөөсөн болон сэврээсэн хонь, ямаа, үхрийн мах болон амьд мал импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын томоохон мах экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, эрх зүйн хүрээнд зөвлөгөө, дэмжлэг өгөх, Монголын махыг Кувейтийн зах зээлд амжилттай нийлүүлж, таниулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүнтэй холбогдуулан Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүхий л эрх зүйн орчин бүрдэж, махны экспорт тогтмолжсон хэдий ч өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад экспортын хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой, үр дүнтэй байлгах чиглэлээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Элчин сайд П.Сэргэлэн тус компанийн зүгээс төлөвлөж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжиж, боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТОМООХОН АЖ АХУ...
10/06/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУЗ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДР. ЭЯАД АЛЬ-САЛЕХ-ТАЙ УУЛЗАВ.

Элчин сайд П.Сээргэлэн 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Кувейт Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Royal Mining Group”, “Energy Solutions”, “Gulf Care General Trading” зэрэг компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Др. Эяад Аль-Салех-тай түүний хүсэлтийн дагуу дахин уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах боломж, эдгээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

Др. Эяад Аль-Салех-ын зүгээс аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, бүс нутгийн орнуудаас гадна Ази, Африкт уул уурхайн чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт хийж байгааг танилцуулав. Энэ хүрээнд Монгол Улстай уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин илэрхийлэв.

Уулзалтаар талууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг судалж, дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцож, бүс нутгийн нөхцөл байдлыг харгалзан ойрын өдрүүдэд өөрсдийн мэргэжлийн багаа Монгол Улсад илгээхээ мэдэгдэв.

Уулзалтад “Royal Mining Group” компанийн Ерөнхий менежер Рана оролцов.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ. Элчин сайд П.Сэргэлэн 2026 он...
09/06/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Кувейт Улсын Аялал жуулчлалын холбооны төлөөлөгчдийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, 2025 оны 12 дугаар сард Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Эль-Кувейт хотноо байгуулсан соёл, урлагийн арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулж, Монгол Улсын аялал жуулчлал, аяллын компаниудын талаар мэдээлэл өгөв. Мөн Элчин сайдын яамнаас Монгол, Булангийн орнууд (Кувейт, Катар, Бахрейн)-тай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдэгдэв.

Кувейтийн аялал жуулчлалын холбооноос анх удаагаа 2026 онд Монгол Улс руу групп аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэж, аяллын маршрут, хөтөлбөрийг боловсруулахад боломжит аяллын компани, аж ахуй нэгжүүдтэй холбох, жуулчдад виз олгох болон бусад боломжит хэлбэрээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг уламжлав. Мөн бүс нутагт хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалж бүс нутгаас Монгол Улс руу зорчих, агаарын тээврийн компаниудын нислэгийн тоо бага, хязгаардлагмал байгааг онцлон тэмдэглэж, нөхцөл байдлаас шалтгаалж групп аяллыг зохион байгуулахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны хооронд аялал жуулчлалын чиглэлээр байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд холбогдох аялал жуулчлалын компаниудтай холбож, боломжит хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн ас...
02/06/2026

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайдаар шинээр томилогдсон Наваф Абдуллатиф Аль-Ахмадтай 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд 50 жилийн түүхтэй Монгол, Кувейтийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, тэр дундаа дээд, өндөр хэмжээний айлчлал зохион байгуулах, Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, иргэний нисэх, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн сантай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, шинэ төсөл, санаачлагуудыг хамтран хэрэгжүүлэх боломжийн асуудлаар ярилцав.

Элчин сайд П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд Монгол, Кувейтийн харилцаа эдийн засгийн бодит агуулгаар улам бүр баяжин хөгжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улсаас Кувейт Улсад нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүний экспорт өсөн нэмэгдэж буйг дурдаад, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах өргөн боломж байгааг онцлов. Мөн 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-д оролцох урилгыг Кувейтийн талд хүргүүлснийг дурдаж, тус хуралд Кувейт Улс өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Туслах сайд Наваф Аль-Ахмад Монгол Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Кувейт Улсын Гадаад хэргийн яам өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал зэрэг бодит салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Кувейтийн тал бүрэн дэмжлэг үзүүлж, Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох зорилтын хүрээнд хэлэлцээний шатанд байгаа баримт бичгүүдийг ач холбогдолоор нь эрэмбэлэн ойрын хугацаанд эцэслэн байгуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллахаа нотолоо.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТОМООХОН АЖ АХУ...
14/05/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУЗ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДР. ЭЯАД АЛЬ-САЛЕХ-ТАЙ УУЛЗАВ

​Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Кувейт Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Royal Mining Group”, “Energy Solutions”, “Gulf Care General Trading” зэрэг компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Др. Эяад Аль-Салех-тай уулзав.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах боломж, эдгээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

​Др. Эяад Аль-Салех-ын зүгээс өөрийн удирдан явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд нь одоогийн байдлаар Ойрхи Дорнод, Африк, Төв Америкийн бүс нутгуудад уул уурхай, эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа бөгөөд тус компанийн хөрөнгө оруулалтын стратеги нь мэргэжлийн ур чадвар, инновац, олон улсын стандартын хамгийн өндөр түвшинд тулгуурладаг болохыг онцлов. Түүнчлэн тэрээр үйл ажиллагаагаа Ази тив рүү тэлж байгаатай холбогдуулан Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

​Уулзалтаар талууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг судалж, дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэхэд нягт хамтран ажиллахаар тохиров.

​“Royal Mining Group” нь Ойрхи Дорнод, Африк, Төв америкийн бүс нутгийн нийт 19 улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бол “Gulf Care General Trading” нь Кувейт Улсад хоёр том хэмжээний эмнэлэг, 11 лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж байгаа кувейтийн хамгийн том хувийн өмчит эмнэлгийн лабораторийн компани аж.

Үүнээс гадна түүний “Energy Solutions” компани нь Кувейт Улсад томоохонд тооцогдох цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний станцууд болон дэд станцууд барьж, байгуулсан туршлагатайг онцоллоо.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ХАМАД БИН ХАТИР АЛЬ-СУЛАЙТИ -ТАЙ УУЛЗ...
26/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ХАМАД БИН ХАТИР АЛЬ-СУЛАЙТИ -ТАЙ УУЛЗАВ.

Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Хамад бин Хатир Аль-Сулайти-тай уулзаж, хоёр орны харилцаа, консулын хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл, саналаа солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хот байгуулалт, агаарын харилцааны салбар дахь хамтын ажиллагаа, цар хүрээ өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Катар Улсын удирдлага, Засгийн газраас ард иргэд болон тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангахад шуурхай, тасралтгүй арга хэмжээг авч буй, Катар Улсад гацсан манай улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд Катарын Гадаад хэргийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагууд дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Консулын газрын дэд захирал Хамад бин Хатир Аль-Сулайти сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Катарын Засгийн газраас ард иргэд, тус улсад ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн аюулгүй, тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлдгийг онцлов. Мөн Катар Улсад оршин сууж буй монгол иргэд нь тус улсын хууль, дүрмийг мөрдөж, ёс заншлыг хүндэлдэг бөгөөд гэмт хэрэг, зөрчил гаргадаггүйг онцлон дурдав.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эцэслэн тохиролцсон зарим баримт бичгүүдийг албан шугамаар солилцож, боломжит хугацаанд шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов. Мөн Элчин сайдын зүгээс Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэн хангах хүсэлтийг тавихад Катарын ГХЯ-ны Консулын газраас хүсэлтийг хүлээн авч, боломжит хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ ЮСУФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ. Элч...
23/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ ЮСУФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ.

Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Юсуф Абдулла Фахру-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал бодлоо солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдахын ялдамд Катарын Гадаад хэргийн яамны Ёслолын газраас туслалцаа, дэмжлэгийг шуурхай үзүүлж, хамтран ажилладагт талархал дэвшүүлэв. Мөн хоёр орны хооронд яригдаж буй айлчлал, арга хэмжээ, тэдний бэлтгэл ажлыг хангах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, 2026 оны 2 дугаар сард Монгол Улсаас анх удаагаа 3 контейнер буюу 80 гаруй тонн халал аргаар бэлтгэсэн хөлдөөсөн хонины мах Катарын зах зээлд борлуулагдсаныг онцлон тэмдэглэв.

Ёслолын газрын захирал Ибрахим Юсуф Абдулла Фахру Монгол Улс, Катар Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Элчин сайдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд аливаа санал, санаачилгыг бүхий л талаар үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Мөн манай улсаас ажиллах хүч авах чиглэлээрх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг мэдэгдэж, хоёр талаас эцэслэн тохиролцоод буй баримт бичгүүдийг байгуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ. Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэддээ төри...
23/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ.

Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, шаардлагатай зөвлөмж, мэдээллийг өгөх, Элчин сайдын яамнаас хүрч ажиллах зорилтын хүрээнд Монгол Улсад Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус улсад оршин сууж буй иргэдийн төлөөлөлтэй уулзав.

Уулзалтаар Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тус Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулж, бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн амьдралын нөхцөл байдал, төрийн үйлчилгээ болон шийдвэрлүүлэх асуудал бий эсэхийг тодруулж, харилцан ярилцаж, санал солилцов. Мөн бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад гацсан зарим иргэдийг нүүлгэх шилжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн иргэн Э.Мөнхбилэг, Ю.Ариунаа, Г.Эгшиглэн нарт талархал дэвшүүлэв.

Үүнтэй холбогдуулан зарим иргэдийн зүгээс суугаа оронд Монгол Улсыг сурталчлах, тэр дундаа монголын уламжлалт ёс заншил, соёл урлагийг харуулсан урлагийн болон циркийн тоглолт зохион байгуулах хүсэлтийг уламжилж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Катар Улсын холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн албан тушаалтнуудтай нягт хамтран ажиллаж, Элчин сайдын яамнаас иргэдэд чиглэсэн үйлчилгээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.

Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ч.Батмэнд Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд, Монгол Улсад аж ахуй нэгжтэй гадаадын иргэдэд консулын үйлчилгээний асуудлаар зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллав.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН МАХНЫ ИМПОРТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ А.А КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИ...
22/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН МАХНЫ ИМПОРТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ А.А КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ШАМЛАН АЛЬ-АВАДХИ-ТАЙ УУЛЗАЖ, ТУС КОМПАНИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАВ.

Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Катар Улсын томоохон мах ханган нийлүүлэгч А.А компанийн Гүйцэтгэх захирал Шамлан Аль-Авадхи-тай уулзаж, тус компанийн үйлдвэр, үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулж, хоёр орны хооронд эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж буйг онцлон тэмдэглэв. Улмаар Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөс Халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэлийг амжилттай хийлгүүлж, түүнийг Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд 2024 оны 4 дүгээр сард бүртгүүлсэн, мал эмнэлгийн гэрчилгээг хоёр орны холбогдох байгууллагууд харилцан тохиролцсоноор хөлдөөсөн болон сэврээсэн махны худалдаа эрхлэх, экспортлох эрх зүйн орчин бүрэн бүрдсэн, Монгол Улсын мал аж ахуйн салбар, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, монгол махны ашиг шим, чанар, Кувейт Улс руу хийж буй махны экспортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

“А.А” компанийн Гүйцэтгэх захирал Шамлан Аль-Авадхи Элчин сайдад урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцсанд талархал дэвшүүлэхийн ялдамд компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тодруулбал, тус компанийн хувьд Катарын махны зах зээлийн 50 хувийг хангадаг бөгөөд 22 салбартай, ойрын хугацаанд 16 салбарыг шинээр нээхээр төлөвлөж буй томоохон махны чиглэлийн аж ахуй нэгж болно. Мөн 2026 оны 2 дугаар сард Монгол Улсаас анх удаагаа 3 контейнер буюу 80 орчим тонн хөлдөөсөн хонины махыг импортлон Катарын зах зээлд борлуулснаар зах зээл дэх монголын махны эрэлт нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Улмаар Монгол Улсаас Булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн экспортлож эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас Катар Улс руу хөлдөөсөн болон сэврээсэн хонь, ямаа, үхрийн мах болон амьд мал импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын томоохон мах экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, эрх зүйн хүрээнд зөвлөгөө, дэмжлэг өгөх, Монголын махыг Катарын зах зээлд амжилттай нийлүүлж, таниулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүнтэй холбогдуулан Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүхий л эрх зүйн орчин бүрдэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж, гарц нээгдэж байгааг дурдахын зэрэгцээ цаашид махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой, үр дүнтэй байлгахад тулгамдаж буй агаарын тээврийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Катарын холбогдох байгууллагууд болон Катар Эйрвэйс компанитай удаа дараа уулзаж, тодорхой үр дүнд хүрч буйг онцлон тэмдэглэв.

Элчин сайд П.Сэргэлэн тус компанийн зүгээс төлөвлөж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжиж, боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Мал Эмнэлгийн Ерөнхий Газар

КАТАР УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД:КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭСЯ-наас ирэх 7 хоногт Катар Улсын Доха хотод оршин сууга...
16/04/2026

КАТАР УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД:

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ЭСЯ-наас ирэх 7 хоногт Катар Улсын Доха хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээний талаар асууж, тодруулах зүйл байвал +965 9909 7419 дугаар (Viber, WhatsApp)-тай холбогдоно уу.

Консулын үйлчилгээ авах иргэд тус ЭСЯ-ны https://kuwait.embassy.mn/category/281 цахим хуудас руу нэвтэрч, бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Консулын үйлчилгээ авахтай холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах буюу төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт бичгийн хуулбаруудыг хэвлэн авч ирэх шаардлагатайг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Address

Siddiq, Block 4 Street 10, Villa 51
Kuwait City

Opening Hours

Monday 08:00 - 14:00
Tuesday 08:00 - 14:00
Wednesday 08:00 - 14:00
Thursday 08:00 - 14:00
Sunday 08:00 - 14:00

Telephone

+96599105197

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Mongolia to the State of Kuwait posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Mongolia to the State of Kuwait:

Share