04/06/2026
🇲🇳🇰🇷 “СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 6.03-05 ӨДРҮҮДЭД ПУСАН ХОТНОО БОЛНО.
🔶 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Мишээл судалгааны хүрээлэн”-тэй хамтран БНСУ-ын өмнөд бүсийн их, дээд сургуулийн магистр, докторын зэрэг горилж буй оюутнууд, Монгол улсын их сургуулийн багш, судлаачдын дунд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаанд суурилсан хөгжил, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үндэсний зорилтуудтай уялдуулан шилдэг судалгааны бүтээл шалгаруулах, улмаар олон улсын академик платформыг бүрдүүлэх зорилгын дор “СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭШХ-ыг 2026 оны 6 дугаар сарын 3-5 өдрүүдэд зохион байгуулж байна.
🔶 “СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭШХ-ын танхимын хэлэлцүүлэг 6 дугаар сарын 5-ны 10 цагт Пусан хотын Кённам мэдээлэл технологийн их сургуулийн Сэнтом салбарт болох тул эрхэм хүндэт судлаачид, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирж илтгэлүүдтэй танилцахыг урьж байна.
📍 Хаяг: 부산 해운대구 센텀중앙로 55, 4층 (북 카페)
🎓 Тус ЭШХ-ыг Зохион байгуулах хорооны гишүүд:
🔷 Цагаан-Өвгөний Жадамбаа - Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул /MSC Engineering of SNU/
🔷 Гантөмөрийн Хонгорзул – БНСУ, Гёнсан их сургуулийн багш, Мишээл хүрээлэнгийн үүсгэн байгуулагч /Ph.D./
🔷 Энхбаатарын Уянга – ШУТИС, Менежментийн сургууль, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Ph.D./
🔷 Чой Ми Хи – БНСУ, Масаны их сургууль, Нөхөн сэргээх эмчилгээний тэнхимийн профессор, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Ph.D./
🔷 Батмөнхийн Шүрэнцэцэг – БНСУ, Гёнсан их сургууль, Үйлдвэрлэлийн менежментийн тэнхим, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Докторант/
🔷 Амаржаргалын Гандолгор – МУБИС - Хүмүүнлэг, Нийгмийн ухааны сургууль, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Ph.D./
🔷 Одсүрэнгийн Болд-Эрдэнэ – МУБИС – Биеийн тамирын сургуулийн захирал /Ph.D./
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Embassy of Mongolia in Seoul