Consulate-General of Mongolia in Osaka

Consulate-General of Mongolia in Osaka Япон Улсын Осака дахь Ерөнхий консулын газар

http://osaka.consul.mn Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар

http://osaka.mfa.gov.mn

12/03/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Хёого мужид жолооны үнэмлэхний сунгалтыг цахимаар урьдчилан захиалдаг болно.

Жолооны үнэмлэх сунгах үед үүсдэг ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Хёого мужийн Цагдаагийн газар ирэх 5 дугаар сарын 11-нээс эхлэн жолооны үнэмлэхний сунгалтыг цахимаар урьдчилан захиалга авах шийдвэр гаргаад байна.

Өнгөрсөн онд тус мужид ойролцоогоор 834 мянган хүн жолооны үнэмлэхээ сунгуулах эсвэл шалгалт өгөхөөр цагдаагийн газар болон жолооны үнэмлэхний төвүүдээр үйлчлүүлснээс үүдэн урт дараалал үүсэж, үйлчилгээ удаашрах гол шалтгаан болж байжээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Цагдаагийн газраас ирэх 5 дугаар сарын 11-нээс хойш жолооны үнэмлэх сунгах болон холбогдох үйлчилгээг авахдаа ерөнхий журмын дагуу цахимаар урьдчилан захиалга өгөх зохицуулалтыг оруулсан байна. Харин 70 ба түүнээс дээш насны ахмад жолооч нарт энэ журам хамаарахгүй юм.

Дээрх шинэ журмын дагуу Жолооны үнэмлэхний хугацаа дуусах дөхсөн хүмүүст илгээдэг мэдэгдлийн ил захидал дээр байрлах QR кодыг уншуулж захиалга өгөх боломжтойгоос гадна Цагдаагийн газрын тусгай захиалгын цахим хуудаст нэвтэрч, өөрт тохирох огноо, цаг болон шалгалт өгөх газраа сонгох боломжтой юм байна.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСЫН ОСАКА ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

КАНСАЙ БҮСЭД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН АНХААРАЛД      Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газа...
02/03/2026

КАНСАЙ БҮСЭД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига болон Хёого мужуудын хувийн болон улсын их сургуульд суралцаж буй сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг дэмжих зорилгоор 1 жилийн 600,000 (Зургаан зуун мянган) иенийн 2026 оны тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн нөхцөл:

- Тэтгэлгийн дүн: Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 600,000 (Зургаан зуун мянган) иен. Тэтгэлгийг улирлаар буюу 4 хувааж олгоно.
- Хамрагдах оюутан: 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутнууд
- Хамрагдах оюутны тоо: 4 оюутан
- Тэтгэлэг олгох хугацаа: 1 жил

Тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:

- Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига болон Хёого мужуудын хувийн болон улсын их дээд сургуулийн 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутан байх,
- 1 дүгээр курсын оюутнуудын хувьд: Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80-иас дээш байх,
- 2, 3, 4 дүгээр курсын оюутнуудын хувьд: өмнөх жилүүдийн дүнгийн голч оноо 3.2-оос дээш байх,
- 2024, 2025 оны тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дахин хамрагдах боломжгүй болохыг анхаарах,

Тэтгэлэг горилогчдын бүрдүүлэх материал:

- Тэтгэлэг хүссэн өргөдөл
- Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- “Эх орны хөгжилд иргэн миний оролцоо” сэдвийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн зохион бичлэг. Зохион бичлэгийг А4-ийн 2 нүүрэнд багтаах,
- 1-р курсын оюутан: Элсэн орсон их дээд сургуулийн тодорхойлолт, Монгол Улсын Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, дүнгийн хуулбар,
- 2, 3, 4-р курсын оюутан: Суралцаж буй их дээд сургуулийн тодорхойлолт, өмнөх жилүүдийн дүнгийн тодорхойлолт,

Бүртгэл:
- Материалыг 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.
- Материалаа PDF хэлбэрт оруулан сканердаж, өөрийн нэрээр гарчиглан илгээнэ.
Шалгаруулалт:
Шалгаруулалтыг тус Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран явуулах бөгөөд тэтгэлэгт шалгарсан 4 оюутантай тус газраас эргэн холбоо барьж мэдэгдэх болно.


МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСЫН ОСАКА ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
https://osaka.consul.mn/post/3306

17/02/2026

Монгол Улсын иргэн Төмөрчулуун овогтой Түвшинзаяагийн гадаад паспорт олдсон тул доорх хаягаар очиж авна уу.
Цагдаагийн газрын нэр :Хёого мужийн Фүкиай цагдаагийн газар
(兵庫県葺合警察署)

(Хаяг :〒651-0076 Хёого муж, Кобе хот, Чүо дүүрэг, Азума-дори 5-чомэ, 1-2)
(〒651-0076 神戸市中央区吾妻通5丁目1番2号)

Хадгалсан дугаар /受理番号/: 008424
Хадгалагдах хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 17 хүртэл

Очиж авч болох цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд 09:00–16:00

Авч ирэх зүйл:Биеийн байцаалт, жолооны үнэмлэх
Холбоо барих утас:
078-231-0110
Дотуур утас: 237

16/02/2026

ЗАРЛАЛ
Дараах иргэдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт гарсан тул Осака дахь Ерөнхий консулын газраас ирж авна уу.
1. Ж.Жавхлан
2. А.Ариунзаяа
3. О.Оюунтуяа
4. О.Болдбаатар
5. С.Сүхжаргалмаа
6. Ө.Жамба
7. Б.Батчимэг
8. Х.Наранбаяр
9. С.Номин-Од
10. Д.Болормаа
Гадаад паспорт
1. Т.Уудам
2. Т.Галт
3. Ч.Золзаяа

ИРГЭДИЙН АНХААРАЛД Засгийн газрын шийдвэрийн дагуу битүүний өдөр болон “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдий...
13/02/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Засгийн газрын шийдвэрийн дагуу битүүний өдөр болон “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.3-д заасны дагуу https://legalinfo.mn/mn/detail?lawId=399 Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 17, 18, 19, 20-ны өдрүүдэд тус Ерөнхий консулын газар ажиллахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Энэ хугацаанд яаралтай асуудал гарсан тохиолдолд тус ЕКГ-ны цахим шуудангаар холбогдоно уу. [email protected]

Жич: 2026 оны хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагийн ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн.

Тус Ерөнхий консулын газар нь Япон Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд ажилладаг болно.

МОНГОЛ УЛСААС ОСАКА ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

お知らせ
モンゴル国政府の決定および「国民の祝日及び記念日に関する法律」第4条1.3項に基づき、旧暦正月(ツァガーンサル)および大晦日にあたるため、**2026年2月17日(火)、18日(水)、19日(木)、20日(金)**の4日間、在大阪モンゴル国総領事館は休館いたします。
休館期間中に緊急のご用件がある場合は、下記メールアドレスまでご連絡ください。
[email protected]
※ 2026年2月17日(火)の休館日は、2月28日(土)に振替勤務日といたします。
なお、在大阪モンゴル国総領事館は通常、日本の祝祭日には業務を行い、モンゴル国の祝祭日に休館しております。
在大阪モンゴル国総領事館

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

04/02/2026

Монгол Улсын иргэн Баясгалан овогтой Мэнд-Амарын гадаад паспорт олдсон тул доорх хаягаар очиж авна уу.
Цагдаагийн газрын нэр: Осака мужийн Хигаши Ёдогава цагдаагийн газар
(大阪府東淀川警察署)
(Осака хот, Хигаши-Ёдогава дүүрэг, Тоёшин 1-6-18)
(大阪府大阪市東淀川区豊新1-6-18)
Хадгалсан дугаар/受理番号/: 6804
Хадгалагдах хугацаа: 2026.5.5 хүртэл
Очиж авч болох цагийн хуваарь: 09:00-17:00 /Ажлын өдрийн/
Авч ирэх зүйл: Биеийн байцаалт, жолооны үнэмлэх
Утасны дугаар: 06-6325-1234 /дотуур утас 235・236/

ИРГЭДИЙН АНХААРАЛДБүгд Найрамдах Энэтхэг Улсад Нипах "Nipah" хэмээх вирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, хөрш з...
30/01/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Нипах "Nipah" хэмээх вирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, хөрш зэргэлдээ Бангладеш, Тайланд болон Азийн хэд хэдэн улс, хил орчмын бүсүүд, улсын нисэх буудлууддаа эрүүл мэндийн тандалт, хяналтыг эхлүүлж улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авч эхлээд байна.

Нипах"Nipah" вирус гэж юу вэ...

Нипах "Nipah" вирус нь жимсний сарьсан багваахайгаас гаралтай, амьтнаас хүнд дамжих боломжтой халдварт өвчин юм. Өндөр эрсдэлтэйгээс гадна эхний үед халуурах, толгой өвдөх, бөөлжих, хүндэрвэл амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч улмаар тархины үрэвсэл үүсэх эрсдэлтэй аж.

Нас баралт 40–75 хувьд хүрэх тохиолдол бий.
Одоогоор вакцин, тусгай эмчилгээ байхгүй байна.

Энэтхэг, Бангладеш зэрэг улсуудад нутагшмал байдлаар бүртгэгдэж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын үнэлгээгээр олон улсад тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй гэж үзжээ.

Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд болон тэдний гэр бүлийн гишүүд дээрх эрсдэл бүхий улс орнуудад зорчихгүй байхад анхаарна уу. Тэдгээр улсаас импортоор оруулж ирсэн жимс, жимсгэнэ, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийх зэргээр эрүүл мэнддээ анхаарч, шинж тэмдэг илрэх тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг үүгээр зөвлөж байна.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

20/01/2026

Монгол Улсын иргэн Гомбожав овогтой Мөнхзаяагийн иргэний үнэмлэх олдсон тул доорх хаягаар очиж авна уу.
Цагдаагийн газрын нэр: Осака хотын Усан замын цагдаагийн газар
(大阪水上警察署)
( Осака хот, Минато дүүрэг, Кайган-дори 1-5-1)
(〒552-0022 大阪市港区海岸通1-5-1)
Хадгалсан дугаар/受理番号/: 176-5
Хадгалагдах хугацаа: 2026.4.20 хүртэл
Очиж авч болох цагийн хуваарь: 09:00-17:00 /Ажлын өдрийн/
Авч ирэх зүйл: Биеийн байцаалт, жолооны үнэмлэх
Утасны дугаар: 06-6315-1234 /дотуур утас 235/

ИРГЭДИЙН АНХААРАЛД“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд доорх баримт бичгийг бүрдүүлэн, 2...
14/01/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд доорх баримт бичгийг бүрдүүлэн, 2026 оны 3 дугаар сарын 10-ны дотор тус ЕКГ-т ирүүлнэ үү. Үүнд:
1. Анкет (холбоо барих утасны дугаарыг заавал тусгах),
2. Ээжийн иргэний үнэмлэхийн хуулбар,
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/,
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас өмнө үрчилж авсан байх),
5. Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийн нас барсны гэрчилгээний хуулбар,
Жич: Бага хүүхэд тухайн жилийн 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар болон өмнө нь 1 нас хүрсэн байх, Төрсний гэрчилгээнүүдийг тус бүр нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Нотариатын төлбөр, дансны дугаарыг https://osaka.consul.mn/subcategory/471 руу орж харах.
“Эхийн алдар” одонгоор шагнах журам,2025 оны шинэ анкетийг https://osaka.consul.mn/subcategory/504 руу орж татаж авах.

30/12/2025

ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.7-д заасны дагуу 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа ЕКГ ажиллахгүй болохыг мэдэгдье.
Жич: Тус ЕКГ нь Япон Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд ажилладаг бөгөөд Монгол Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд амардаг.
Яаралтай асуудлаар ЕКГ-ын 06-4963-2572 утас болон тус Consulate-General of Mongolia in Osaka фэйсбүүк хаягт хандана уу.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

お知らせ
モンゴル国の祝祭日に関する法律第4条1.7に基づき、2026 年1月1日において在大阪モンゴル国総領事館は休館になります。
注/在大阪モンゴル国総領事館は通常、日本の祝祭日には業務を行い、 モンゴル国の祝祭日に休館となります。
在大阪モンゴル国総領事館

23/12/2025

ИРГЭДИЙН АНХААРАЛД
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.7-д заасны дагуу Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Даваа гарагт Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа ЕКГ ажиллахгүй болохыг мэдэгдье.
Жич: Тус ЕКГ нь Япон Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд ажилладаг бөгөөд Монгол Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд амардаг.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

お知らせ
モンゴル国の祝祭日に関する法律第4条1.7に基づき、
”国家独立の日”に当たる2025年12月29日(月曜日)において在大阪モンゴル国総領事館は休館になります。
注/ 在大阪モンゴル国総領事館は通常、日本の祝祭日には 業務を行い、モンゴル国の祝祭日に休館となります。
在大阪モンゴル国総領事館

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО-2025• Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн та http://citizen.2025.mn холбоо...
18/11/2025

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО-2025

• Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн та http://citizen.2025.mn холбоосоор нэвтэрч, Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод хамрагдаарай.
• Тодруулбал http://citizen.2025.mn холбоосоор бүртгүүлсний дараа таны цахим шууданд нэвтрэх мэдээлэл илгээх бөгөөд тус зааврын дагуу тооллогын асуулгад хариулах боломжтой.
• Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ | #ХАОСЗТ2025

住所

大阪市中央区博労町1-4-10, 博労町エステートビル3階303号
Osaka, Osaka
541-0059

営業時間

月曜日 09:00 - 18:00
火曜日 09:00 - 18:00
水曜日 09:00 - 18:00
木曜日 09:00 - 18:00
金曜日 09:00 - 18:00

電話番号

+81649632572

ウェブサイト

アラート

Consulate-General of Mongolia in Osakaがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

その団体に問い合わせをする

Consulate-General of Mongolia in Osakaにメッセージを送信:

共有する

カテゴリー