12/11/2025
Smile Lunch
Хотын иргэдээ ая тухтай, аз жаргалтай амьдрах нөхцлөөр хангахын тулд хотын хөгжил-үйл ажиллагаандаа иргэдийн оролцоо, санал бодлыг тусгах нь нэн чухал билээ. Мияконожо хот нь “Smile city буюу Инээмсэглэл дүүрэн хот” уриан дор иргэдтэйгээ ойр, нээлттэй харилцааг цогцлоох бодлого хэрэгжүүлдэг. Үүний нэг жишээ нь Мияконожо хотын иргэн хүссэн хэн болов ч хотын даргатай өдрийн хоол идэх зуураа чөлөөтэй ярилцаж санал бодлоо хуваалцах боломж байдаг.
“Smile Lunch” буюу “Инээмсэглэл дүүрэн үдийн хоол” хөтөлбөр нас, хүйс, иргэншил үл хамааран хотын бүх иргэнд нээлттэй. Иргэд ажлын хамт олон эсвэл найз нөхөд 5-8 хүний бүрэлдэхүүнээр хүсэлт гаргаж болох бөгөөд хүсэлтийг хотын даргад уламжилсны дараа боломжит өдрийг товлон, үдийн цайны цагаар (12:00-12:45) хотын даргын өрөөнд зохион байгуулдаг. Үдийн хоолны зардал дунджаар 1000 иен орчим байх бөгөөд иргэд өөрсдөө хариуцна.
Өнөөдөр Мияконожо хотын Гадаад харилцааны тасаг болон Олон улсын харилцааны нийгэмлэгийн төлөөлөл хотын дарга Икэдатай амттай үдийн хоол идэх зуураа “Хотын зүгээс хэрэгжүүлж буй бодлого гадаад хүмүүст саадгүй хүрч байгаа эсэх, хүүхэд өсгөх цогц хөтөлбөр, жуулчдыг татах үйлчилгээ” зэрэг төрөл бүрийн сэдвээр нээлттэй, илэн далангүй ярилцлаа.