Namo Shanti Travel

Namo Shanti Travel Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Namo Shanti Travel, Fire station, Dharamsala.

09/09/2026

Өглөөний нарны илчээр сэтгэл ариусаж,
Өршөөл нигүүлслийн сэтгэл дэлгэрэх болтугай.
Өнөөдрийн хийсэн буян бүхэн арвижиж,
Өөдлөн дэвжихийн өлзий хутаг орших болтугай.🪷

05/09/2026
Хаврын адаг сарын шинийн 8-ны Манал бурханы дүйчэн өдрийн амар амгаланг айлтгая 🙏🪷🪷🪷Энэхүү билэгт сайн өдөр та бүхэн мах...
24/04/2026

Хаврын адаг сарын шинийн 8-ны Манал бурханы дүйчэн өдрийн амар амгаланг айлтгая 🙏
🪷🪷🪷
Энэхүү билэгт сайн өдөр та бүхэн махгүй хоол идэж, маани мэгзэмээ сэтгэл төвлөрүүлэн уншиж, буян хураахыг хүсье. Манал бурханы оройгоос биндэрьяа өнгийн хөх гэрэл цацран, таны оройгоор дамжин бүх биеийг тань гийгүүлж, адис жинлав шингэн, өвчин зовлонгүй боллоо хэмээн сүсэглэн бодож тарниа уншаарай.
🪷🪷🪷
Манал бурханы тарни:
Даята Ом биханзи биханзи маха биханзи биханзи раза самудгади сууха 🙏


#шинийн8
Namo Shanti Travel

03/03/2026

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр, хаврын тэргүүн сарын Цагаан бар сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна.

Шинийн 15-ныг буян хишгийн дээд өдөр хэмээн бэлгэддэг бөгөөд “тамын хаалга хаалттай” ховорхон тохиох буянт өдөр гэж үздэг уламжлалтай. Мөн Аюуш бурханы буулттай өдөр хэмээн сүсэглэн дээдэлдэг билээ.

Энэ өдөр цагаан хоол идэж, гэр орондоо зул хүж өргөн, нийтээрээ эрүүл энх, эв түнжинтэй оршихыг бэлгэдэн залбирах нь буян хураахын утга учиртай. Өвчин зовлонгийн шалтгаан амирлаж, өвдсөн нэгэн үтэр түргэн эдгэрч, амар амгалан тогтох болтугай хэмээн сүсэглэн залбирцгаая.

Зон олон минь эрүүл энх, аз жаргалтай орших болтугай.🪷🪷🪷
#энэтхэгаялал #Бурхан #номынбуян #номынхүч #амарамгалан #Шинийн15 #сайханөдөр #непал

14/02/2026
“Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхэд анхаарах хамгийн чухал зүйл бол юмс үзэгдэл өөрийн мөн ча...
12/02/2026

“Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхэд анхаарах хамгийн чухал зүйл бол юмс үзэгдэл өөрийн мөн чанараараа бүтээгүй, угтаа хоосон чанартай гэдгийг ухаарах юм. Би бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгаж анхааран авлагаа болгосоор ирсэн бөгөөд надад асар их ач тусаа өгсөн билээ.”

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам
#буддизм
#энэтхэгаялал
#далайлама
#ДалайЛам
#далайлама
#ЭнэрэнгүйСэтгэл

Хүрээ хотуудХүн дүрст араатнаар дүүрнэХүүхдүүд нь эцэг эхийн сургаснаар үл явнаХүүхнүүд нь эр нөхрөө хүндлэхээ байнаЭрдэ...
25/01/2026

Хүрээ хотууд
Хүн дүрст араатнаар дүүрнэ

Хүүхдүүд нь эцэг эхийн сургаснаар үл явна
Хүүхнүүд нь эр нөхрөө хүндлэхээ байна

Эрдэмтэн мэргэдээ тоохоо болино
Эгэл даяандыг шоолон тохуурхана

Хавар намар нь хавчаад
Зун гээч нь байхгүй болно

Өнгө мөнгөнд автаад
Үнэн гээч нь алга болно

Эмс хүүхнүүд
Бурханы ном сургаалаас илүү
Будаг шунхтай хайрцгандаа баясна

Мэргэ төлгөч бөө нар олширч хүмүүсийг
хуурна
Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарна

Хилийн чанадаас урьдаас бэлдсэн
Хятадын хараал жатгууд их орж ирнэ

Идсэн уусан нь хор болно
Ижилээ барьж хөнөөгөөд
Эрхтнийг нь наймаалцана...
..VIII Богдын ирээдуйг тольдсон 1910
оны бошгонд ийнхүү өгүүлжээ...

Хэн намайг үгээр доромжлоноХэн намайг үйлээр гутаанаХэн намайг сэтгэлээр хорсгоноТэр бүхэн гэгээрэх болтугай...Шантидэва...
23/01/2026

Хэн намайг үгээр доромжлоно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсгоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай...
Шантидэва гэгээний айлдвараас...

Namo Shanti Travel
28/11/2025

Namo Shanti Travel

БУРХАН БАГШИЙН "Эхийн ачийг хариулсан' ДҮЙЧИН ӨДРИЙН УЧИР ...      Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхэ...
11/11/2025

БУРХАН БАГШИЙН "Эхийн ачийг хариулсан' ДҮЙЧИН ӨДРИЙН УЧИР ...
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан” дүйчин өдөр хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал бий болжээ.
Энэ өдөр Бурхан багшийн ээжид хариулах ачийг дээдэлж, өөрийн болон бүх амьтны буянд залбирч, сэтгэлээ ариусгаж, сайн сайхныг түгээгээрэй. Таны буянд даган баясая!
Namo Shanti Travel Drepung Gomang Buddhist Center Buddhism Around the World

Address

Dharamsala
176 215

Opening Hours

Monday 8am - 8pm
Tuesday 8am - 8pm
Wednesday 8:30am - 8pm
Thursday 8am - 8pm
Friday 8am - 8pm
Saturday 8am - 8pm
Sunday 8am - 8pm

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Namo Shanti Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category