Association of Mongolian Women in the UK

Association of Mongolian Women in the UK Их Британийн Монгол эмэгтэйчүүдийг нэгтгэх, харилцан бие биедээ туслах, хамтрах болон нийгмийн оролцоог дээшлүүлэхэд туслах зорилготой.

🌿 “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалт маань сайхан болж өндөрлөлөө.Сургалтын үеэр бид санал бодлоо чөлөөтэй солилцож, н...
19/09/2026

🌿 “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалт маань сайхан болж өндөрлөлөө.

Сургалтын үеэр бид санал бодлоо чөлөөтэй солилцож, нээлттэй, дотно яриа өрнүүлэн, гэр бүлийн харилцааныхаа талаар хамтдаа эргэцүүлсэн үнэ цэнтэй цагийг өнгөрүүллээ.

Өдөр тутмын харилцаандаа бидний хэрэглэж буй үг, өнгө аяс, сонсох чадвар, бие биенээ ойлгох, мэдрэх зэрэг энгийн мэт боловч анзаарч, анхаарч явах зүйлс нэлээд олон байдгийг ойлгуулсан сургалт байлаа.

Бидэнд хэрэгтэй мэдлэг, ойлголтыг хуваалцаж, чин сэтгэлийн сайхан яриа өрнүүлсэн сэтгэл зүйчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье💐

Мөн цаг зав гарган хүрэлцэн ирж, өөрсдийн бодол, туршлагаа хуваалцан сургалтыг маань улам дотно, утга учиртай болгосон оролцогч та бүхэндээ баярлалаа❤️

Та бүхний гэр бүлд хайр, ойлголцол, хүндлэл, халуун дулаан уур амьсгал үргэлж дүүрэн байж, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай🌷

Хайртай гэр бүл — аз жаргалтай амьдралын эхлэл❤️

📍
18/09/2026

📍

Find local businesses, view maps and get driving directions in Google Maps.

"Зүрхээ сонс" сэтгэлзүйчийн подкастыг сонсоорой👇
17/09/2026

"Зүрхээ сонс" сэтгэлзүйчийн подкастыг сонсоорой👇

Энэ удаагийн дугаарт бид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий...

🇬🇧🇲🇳 OXFORD-ООС ЛОНДОНД — “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ, СУРГАЛТOxford хотноо зохион байгуулагдсан Transform Trau...
17/09/2026

🇬🇧🇲🇳 OXFORD-ООС ЛОНДОНД — “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ, СУРГАЛТ

Oxford хотноо зохион байгуулагдсан Transform Trauma Oxford 2026 олон улсын арга хэмжээнд оролцсон Монголын сэтгэл зүйчид маань Лондон дахь Монголчуудтайгаа уулзаж, “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт, ярилцлага хийх гэж байна❤️

Сургалтыг:

🧠 А. Хонгорзул /PhD/
🧠 П. Энхчимэг /MSc/
🧠 Г. Түвшинжаргал /MSc/
🧠 Я. Ариунболор /MSc/
нар удирдан явуулна.

Гэр бүлийн харилцаанд бид бие биенээ хэрхэн илүү сайн сонсож, ойлгож, дэмжих вэ? Хосууд, эцэг эх–хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн хооронд эрүүл, дотно харилцааг хэрхэн бий болгож, хадгалах вэ?

Эдгээр болон гэр бүлийн харилцаатай холбоотой олон чухал сэдвийн хүрээнд мэргэжлийн сэтгэл зүйчидтэйгээ ярилцаж, асуулт асууж, санал бодлоо хуваалцах боломжтой.

📅 2026.09.18 — Баасан гараг
⏰ 18:30 цагт
📍 Redcliffe Gardens, London SW10 9HF
HTB Earl’s Court (St Luke’s Redcliffe Square), London

🤝 Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо
☘️Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төв
🎧 “Зүрхээ Сонс” подкаст

✨ Хамтдаа сонсъё. Ойлгоё. Дэмжье.

Сургалт бүх нийтэд нээлттэй. Та гэр бүл, хань ижил, найз нөхөдтэйгөө хүрэлцэн ирээрэй. Мөн энэхүү мэдээллийг Лондон болон Их Британид амьдарч буй Монголчууддаа түгээж өгөөрэй. 🇲🇳❤️🇬🇧

#британидахьмонголэмэгтэйчүүдийнхолбоо
#Ногоонбөмбөлөгсэтгэлзүйнтөв
#ГэрБүлийнХарилцаа #ЗүрхээСонс #СэтгэлЗүй #МонголчуудЛондонд #БританиДахьМонголчууд

Хуулийн зөвлөгөө-21🇬🇧Англид Хүүхдийн эрх хамгаалал гэж юуг хэлдэг вэ?
14/09/2026

Хуулийн зөвлөгөө-21
🇬🇧Англид Хүүхдийн эрх хамгаалал гэж юуг хэлдэг вэ?

🌿 “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА” СЭТГЭЛЗҮЙН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА 🌿Гэр бүл бол бидний хамгийн ойрын, хамгийн үнэ цэнтэй харилцаа.Г...
14/09/2026

🌿 “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА” СЭТГЭЛЗҮЙН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА 🌿

Гэр бүл бол бидний хамгийн ойрын, хамгийн үнэ цэнтэй харилцаа.
Гэхдээ хайр, ойлголцол, зөв харилцааг бий болгоход мэдлэг, ухамсар, зөв хандлага чухал байдаг.

Та бүхэн “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сэтгэлзүйн сургалтаар дамжуулан:
✨ Гэр бүлийн харилцааны онцлогийг илүү гүнзгий ойлгох
✨ Харилцан ойлголцол, сонсох чадвараа сайжруулах
✨ Зөрчилдөөнийг зөвөөр шийдвэрлэх арга барилд суралцах
✨ Эрүүл, эерэг харилцааг бий болгох талаар ярилцах боломжтой.

📅 Хэзээ: 9-р сарын 18, Баасан гараг
⏰ Цаг: 18:30
📍 Хаана: Redcliffe Gardens, SW10 9HF
HTB Earl’s court (St Luke’s Redcliffe square)

❤️Өөрийгөө болон хайртай хүмүүсээ илүү сайн ойлгох аялалд хамтдаа нэгдээрэй.
Та бүхнийг халуун дотноор урьж байна.

04/09/2026
🇲🇳 “Genghis Khan: How the Mongols Changed the World” үзэсгэлэнгээр зочиллоо 🇲🇳Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоон...
10/08/2026

🇲🇳 “Genghis Khan: How the Mongols Changed the World” үзэсгэлэнгээр зочиллоо 🇲🇳

Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооноос “Genghis Khan: How the Mongols Changed the World” үзэсгэлэнг хамтдаа үзэх аяллыг зохион байгуулж, Их Британийн өөр өөр хотуудаас 20 гаруй монголчууд маань хүрэлцэн ирж, нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Үзэсгэлэнг үзэх мөч бүрд өвөг дээдсийнхээ дэлхийн түүхэнд үлдээсэн агуу өв, Монголын эзэнт гүрний түүх, монгол өв соёлоороо бахархаж, өөрийн эрхгүй омогших сэтгэл төрж байлаа. 🇲🇳✨

Эртний монгол язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг харахад ур хийц, нарийн чимэглэл, өвөрмөц шийдэл нь үнэхээр гайхалтай. Тухайн цаг үеийн монголчуудын ур ухаан, гоо зүйн мэдрэмж ямар өндөр түвшинд байсныг илтгэх мэт санагдлаа.

Мөн Хаадын хаан Чингис хаан гэж хэн байсан, Монголын эзэнт гүрэн хэрхэн өргөжин тэлж, дэлхийн түүхийн чиг хандлагад хэрхэн нөлөөлсөн тухай богино хэмжээний дүрс бичлэгүүд, Монголын хаад, хатдын тухай түүхэн мэдээллүүд гээд үзэж, уншиж, мэдэж авах сонирхолтой зүйл үнэхээр их байлаа.

Үзэсгэлэнгийн бас нэгэн онцгой хэсэг нь Монголын морьтон баатруудаас сэдэвлэсэн хоёр морьтны ур чадварын үзүүлбэр байв. 🐎🏹 Олон хүн цуглан үзэж, монгол морьтны сүр хүч, авхаалж самбааг харуулсан үзүүлбэрийг сэтгэл догдлон хүлээн авлаа.

Өвөг дээдсийнхээ түүхээр бахархаж, эх орон, өв соёлоо улам ихээр хайрлан хүндлэх мэдрэмж төрүүлсэн үнэхээр сайхан, дурсамжтай өдөр байлаа. ❤️

Хол газраас зорин ирж, хамтдаа энэ сайхан дурсамжийг бүтээсэн та бүхэндээ маш их баярлалаа. 🫶🇲🇳

Харин та энэхүү үзэсгэлэнг үзэж амжаагүй байгаа бол заавал очиж үзээрэй гэж уриалъя. 👉 https://royalarmouries.org/leeds/whats-on/mongolian-summer?utm_source=facebook&utm_medium=social&utm_content=ap_jp18lzqhis&fbclid=IwVERDUATpdKNwZG9mAWZkaWQWUMVagccs5mV0RovBuaLGHb5U1ofosWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkCjY2Mjg1NjgzNzkAAR4Gu-Bd6TTcRg3yIxnLCESTa7BSnywdbNUqPz4YtPoFABra518J8-9NkJaFHg_aem_wR3AuGj9xaYWJFdCz-oKAw
👉https://www.facebook.com/RoyalArmouries

Монгол хүн бүрийн сэтгэлд бахархал, омогшил төрүүлэх үзэсгэлэн байна. 🇲🇳



#МонголТүүх #ЧингисХаан #МонголӨвСоёл #МонголБахархал #БританиДахьМонголчууд #БританиДахьМонголЭмэгтэйчүүдийнХолбоо

🇲🇳 A Visit to “Genghis Khan: How the Mongols Changed the World” 🇲🇳

The Mongolian Women’s Association in the UK organised a group visit to the “Genghis Khan: How the Mongols Changed the World” exhibition, bringing together more than 20 Mongolians from different cities across the UK for a wonderful day together.

Throughout the exhibition, we felt an immense sense of pride in the extraordinary legacy our ancestors left on world history, the history of the Mongol Empire, and our rich Mongolian heritage and culture. 🇲🇳✨

It was fascinating to see the objects once owned and used by ancient Mongolian nobles. Their intricate craftsmanship, beautiful details and imaginative designs were truly remarkable, reflecting the exceptional skill, creativity and artistic sense of Mongolians during that period.

There was so much to discover, including short videos exploring who Genghis Khan was, how the Mongol Empire expanded across the world and how it influenced the course of global history, as well as fascinating historical accounts of Mongolian khans and queens.

Another special highlight was a skilled horsemanship performance by two riders inspired by Mongolia’s legendary mounted warriors. 🐎🏹 A large crowd gathered to watch as the riders demonstrated the strength, agility and remarkable skills associated with Mongolian horsemen.

It was a truly wonderful and memorable day, leaving us even more proud of our ancestors and with a deeper appreciation and love for our homeland, history and cultural heritage. ❤️

A heartfelt thank you to everyone who travelled from near and far and joined us in creating such a special memory together. 🫶🇲🇳

If you haven’t yet had the opportunity to visit this exhibition, we highly recommend going to see it. 👉https://www.facebook.com/RoyalArmouries

It is an exhibition that will undoubtedly fill Mongolians with a deep sense of pride in our history and heritage. 🇲🇳




27/07/2026

Address

6 Stoneyard Lane
London
E140BY

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Association of Mongolian Women in the UK posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category