15/06/2026
“ЛОНДОН НААДАМ 2026” СУРЫН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН КЕМБРИДЖ ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏆
Үндэсний Их Баяр наадам - Британи дахь Монголчуудын “Лондон наадам 2026”-гийн сурын харвааны тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Кембридж хотын Чөрчилл колледжийн талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Энэ жилийн сур харвааны тэмцээнийг Кембриджийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төв (MIASU) байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Англи дахь “Есүнгэ мэргэн” сурын спорт сонирхогчдын клуб, Кембриджийн Монгол Соёлын холбоо болон Кембриджийн их сургуулийн Боувмэн байт харвааны клубтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн наадмын сурын харваанд эрэгтэй эмэгтэй нийт 29 хүн оролцож гурван төрөлд байр эзлүүллээ.
Үүнд:
Насанд хүрэгчид (эрэгтэй):
🥇1-р байр Б. Гарьд
🥈2-р байр Т. Баянжаргал
🥉3-р байр Б. Жозеф
Насанд хүрэгчид (эмэгтэй):
🥇1-р байр Ж. Батчимэг
🥈2-р байр Г. Анужин, Ч.Ариунгэрэл
🥉3-р байр Сачираа
Хүүхэд:
🥇1-р байр Б. Төгөлдөр
Тэмцээнийг уламжлал болгон 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж буй “Есүнгэ мэргэн” сурын спорт сонирхогчдын клубийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг, энэ жилийн наадмыг дэмжин оролцсон Кембридж хот дахь Монгол Соёлын холбоо, Кембриджийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төв (MIASU), амтат Монгол хоол бэлтгэн айлсан Хорхой Одноо болон нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.
fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
MIASU
ЕСҮНГЭ МЭРГЭН Англи дахь сурын спорт сонирхогчдын клуб
Erdenechimeg Luvsantseren
Gerelsuren Ganbold
Khorkhoi Odnoo