Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам Bienvenue sur la page officielle de l'Ambassade de Mongolie


🔴КОНСУЛЫН ҮЙЛЧИГЭЭНИЙ ЦАГ АВАХ
📅 PRENDRE RENDEZ-VOUS: ⤵️

https://calendly.com/ambassade976

HTTPS://MEDLE.MN СУРГАЛТЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМ🔹Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхи...
15/09/2026

HTTPS://MEDLE.MN СУРГАЛТЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМ

🔹Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий боловсролын сургалтын нэгдсэн цахим систем https://medle.mn ашиглалтад оруулаад байна.
“Medle.mn” нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын албан ёсны цөм хөтөлбөрт нийцсэн, сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан нээлттэй цахим сургалтын систем юм.
🔹Тус системээр дамжуулан хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран цахим хичээл үзэх, интерактив дасгал ажил хийх, бие даан суралцах боломжтой.
🔹 Гадаадад өсөж буй хүүхдийн эх хэлний боловсролд хүүхэдтэйгээ монгол хэлээрээ ярилцах, монгол ном уншуулах, бичиж сургах, Монголын түүх, соёл, уламжлалыг танин мэдүүлэхэд тогтмол цаг гаргах нь эх хэлээ мартахгүй, монгол хүн гэдгээрээ бахархах суурийг нь тавьж өгнө.
🔹 Бүгд Найрамдах Франц Улс болон Испани, Португал, Андорра улсад ажиллаж, амьдарч буй монгол эцэг, эхчүүд, монгол хэл, соёлын багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхнийг medle.mn сургалтын нэгдсэн системтэй танилцаж, хүүхдүүдийнхээ монгол хэлний боловсролд тогтмол ашиглаж байна уу.
#ЭхХэл #Боловсрол Medle цахим сургууль

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭ...
11/09/2026

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАМТРАН АЖИЛЛАНА

| Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Боловсрол, ур чадварын газрын захирал Андреас Шлайхер /Andreas Schleicher/ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, #Боловсролын шинэчлэлийг тогтвортой үргэлжлүүлэх, салбарын бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах талаар санал солилцлоо.

🔹Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан ЭЗХАХБ-ын үнэлгээгээр төрийн болон хувийн өмчийн сургуулиудын сурагчдын гүйцэтгэлийн ялгаа буурсан нь боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад гарсан чухал ахиц болохыг тэмдэглэв. ЭЗХАХБ-ын төлөөлөгчид Монгол Улсын боловсролын тогтолцоонд цогц үнэлгээ хийх, бодлогын хэрэгжилтийг сургуулийн түвшинд үнэлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

🔹Уулзалтын төгсгөлд талууд боловсролын тогтвортой шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа, ур чадварын хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын нөхцөлд нийцсэн бодлогын зөвлөмж боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Боловсролын яам

10/09/2026
🔹Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Парис хотноо  #ЮНЕСКО -ийн Мэдээлэл, хар...
10/09/2026

🔹Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Парис хотноо #ЮНЕСКО -ийн Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан орлогч захирал Мария Габриелтай уулзав.
🔹Уулзалтаар талууд Монгол Улсын Хиймэл оюуны үндэсний стратегийг олон улсын стандарт, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
🔹Мөн UNESCO -ийн “ #цахиморчинд өсөж буй хүүхэд: Дижитал эрин үеийн гэр бүлийн гарын авлага” (Growing up in a Connected World: A Family Guide for the ) бүтээлийг Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулж, хүүхдийг цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцоход нь чиглүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага болгон ашиглах талаар ярилцав.
🔹ЮНЕСКО-ийн зүгээс эдгээр чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Боловсролын яам

ЮНЕСКО-той боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ🔹Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан Парис хотноо 20...
10/09/2026

ЮНЕСКО-той боловсролын
салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

🔹Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан Парис хотноо 2026 оны 9 дүгээр сарын 8–11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “ #ЦахимСургалтын долоо хоног” арга хэмжээнд оролцох үеэрээ ЮНЕСКО-ийн Боловсролын асуудал хариуцсан орлогч захирал, профессор Кун Чентэй уулзав.

🔹Уулзалтаар Монгол Улс, ЮНЕСКО-ийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

🔹Мөн боловсролын салбарт хиймэл оюун ухаан, дижитал технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

🔹Түүнчлэн дээд боловсролын зэрэг, мэргэшлийг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ЮНЕСКО-ийн бодлого, арга зүй, олон улсын туршлагыг Монгол Улсын шинэчлэлийн үйл явцтай уялдуулах боломжийг хэлэлцэв.

🔹UNESCO -ийн зүгээс Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, гарч буй ахиц дэвшлийг сайшаав. Талууд уулзалтаар хэлэлцсэн чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг цаашид бодит ажил хэрэг болгон хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Боловсролын яам Энх-Амгалан Лувсанцэрэн #Боловсрол

His Excellency Mr. Jakov Milatović, President of Montenegro, arrived in Mongolia along with his spouse, Milena Milatović...
08/09/2026

His Excellency Mr. Jakov Milatović, President of Montenegro, arrived in Mongolia along with his spouse, Milena Milatović, for a State Visit at the invitation of His Excellency Mr. Khurelsukh Ukhnaa, President of Mongolia.

03/09/2026
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВМонгол Улсаас НҮБ-ын Боловсрол, ш...
31/08/2026

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энанитай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав.

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-оос Монгол Улсын боловсрол, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, соёлын болон байгалийн өв, дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Мөн 2026 оны 7 дугаар сард болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энанитай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав.

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-оос Монгол Улсын боловсрол, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, соёлын болон байгалийн өв, дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Мөн 2026 оны 7 дугаар сард болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов.

Талууд Монголын нүүдэлчдийн түүх, соёл, уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилготой “Нүүдлийн соёл иргэншлийн түүх цуврал боть бүтээх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов. Энэхүү төсөл нь нүүдэлчин ард түмний хүн төрөлхтний түүх, соёлд оруулсан хувь нэмэр, уламжлалт амьдралын хэв маяг, мэдлэг, соёлын онцлогийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Халед Эль-Энани Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргилд баяр хүргэж, Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЮНЕСКО-той хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ тус байгууллагын зорилго, үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж ажиллахаа илэрхийлэв.

Монголын 21 аймаг, 9 дүүргийн 330 хүүхэд бүтэн сарын турш “Нэг хүүхэд-Нэг үйлдэл” хөдөлгөөнд нэгдэж, өөрсдийн хийж чадах...
28/08/2026

Монголын 21 аймаг, 9 дүүргийн 330 хүүхэд бүтэн сарын турш “Нэг хүүхэд-Нэг үйлдэл” хөдөлгөөнд нэгдэж, өөрсдийн хийж чадах зүйлээс эхлэн байгаль дэлхийгээ хамгаалах санаачилгаа нэгтгэжээ.

24/08/2026

Adresse

5 Avenue Robert Schuman
Boulogne-Billancourt
92100

Heures d'ouverture

Lundi 09:30 - 12:30
14:00 - 17:00
Mardi 09:30 - 12:30
14:00 - 17:00
Mercredi 09:30 - 12:30
14:00 - 17:00
Jeudi 09:30 - 12:30
14:00 - 17:00
Vendredi 09:30 - 12:30
14:00 - 17:00

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Raccourcis

Partager