Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар

  • Home
  • China
  • Shanghai
  • Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар Consulate General of Mongolia in Shanghai, China

ШАНХАЙ ХОТЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВЕрөнхий консул Д.Болд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Шан...
29/04/2026

ШАНХАЙ ХОТЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консул Д.Болд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Шанхай хотын Зам, тээврийн их сургуулийн Миньхан дүүрэг дэх хичээлийн байранд зочилж, тус сургуулийн дэд захирал Лю Вэйдунтай албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд талууд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа мэдээлэл, оюутан солилцоог хөгжүүлэх, хамтран төсөл хэрэгжүүлэх боломж, нөхцөлийн талаар санал солилцов.

Уулзалтын явцад тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын сурлага, амьдралын нөхцөл байдал, тэтгэлгийн боломж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Тус сургуульд өнөөдрийн байдлаар Монгол Улсын 30 гаруй оюутан бакалавр, магистр, доктор болон хэлний бэлтгэлийн түвшинд суралцаж байна.

Мөн талууд “Бүс ба зам санаачилга”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр яригдаж буй хамтарсан лаборатори, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан, ухаалаг боомт, тээвэрлэлтийг хөгжүүлэх хүрээнд хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн энэ үеэр тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, консулын үйл ажиллагаа, төрийн цахим үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, оюутнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон сэдвээр мэдээлэл өгөв.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг https://shanghai.consul.mn/post/3436

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia  Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
21/04/2026

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

АЗИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦОВБНХАУ-ын Жянсү мужийн Сүжөү хотноо Хятадын Азийн эдийн...
09/04/2026

АЗИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦОВ

БНХАУ-ын Жянсү мужийн Сүжөү хотноо Хятадын Азийн эдийн засгийн хөгжлийн холбооны Гадаад хөрөнгө оруулалтын хороо, Шанхайн металлургийн зах зээл, Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн үзэсгэлэн хамтран 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан “Азийн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны форум”-д Ерөнхий консул Д.Болд зохион байгуулагч талын урилгаар оролцов.

Ерөнхий консул Д.Болд форумын үеэр танилцуулсан илтгэлдээ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц нэмэгдэж буй хандлага, нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлт, сэргээгдэх эрчим хүчний 3300 ГВт-ийн нөөц чадавх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл, татварын таатай нөхцөл зэргийг онцолж, Монгол Улс бүс нутгийн эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтэд тэргүүлэх байр суурь эзлэх зорилгоор “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” баталж, идэвхтэй хэрэгжүүлж буйг дэлгэрэнгүй мэдээлэв.

Тус форумд манай улсаас гадна Пакистан, Индонез, Вьетнам, Узбекистан улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулууд оролцож өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчин, бодлогын чиглэл, тэргүүлэх салбарын талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулсан болно. Энэхүү форум нь азийн улс орнууд хоорондын хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ түншлэл, хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлахад ач холбогдолтой арга хэмжээ болов.

Түүнчлэн энэ үеэр Ерөнхий консул Д.Болд МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Б.Золцэнгэлийн хамт хятадын “Greenland” группийн дэмжлэгээр Сүжөү хотноо нээсэн монголын брэнд бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилж, тус бүс нутагт бизнес эрхэлж буй монголчууддаа бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЖЯНСҮ МУЖИЙН СҮЖӨҮ ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА ХАТАГТАЙ ЖЫ ЖИНТЭЙ УУЛЗАВМонгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул...
08/04/2026

ЖЯНСҮ МУЖИЙН СҮЖӨҮ ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА ХАТАГТАЙ ЖЫ ЖИНТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Жянсү мужийн Сүжөү Ардын засгийн газрын төв байранд тус хотын орлогч дарга Жы Жинтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын онцлог, давуу тал болон хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж, Сүжөү хоттой эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой гэдгийг онцлов. Мөн хоёр талын орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Сүжөү хотыг Монгол Улсын түвшин тохирох хоттой найрсаг хамтын ажиллагаатай хотын харилцаа тогтоох, оюутан солилцоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжих хүсэлт илэрхийлэв.

Сүжөү хотын даргын орлогч Жы Жин тус хот нь 2500 гаруй жилийн түүхтэй соёлын өв бүхий хотоос гадна эдийн засгийн өндөр хөгжилтэй болохыг танилцуулж, 2025 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.77 их наяд юаньд хүрч, улсын хэмжээнд 6 дугаарт, төсвийн орлогоор 5 дугаарт, гадаад худалдааны хэмжээ, өндөр технологийн аж ахуйн нэгжийн тоогоор 4 дүгээрт, аж үйлдвэрийн үзүүлэлтээр улсдаа 2 дугаарт, дундаж наслалтаар 1 дүгээрт жагсаж буй талаар онцлон дурдав. Мөн тус хотод 19 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, дэлхийн шилдэг 500 компанийн 185 нь нийт 508 төсөл хэрэгжүүлж буйг танилцуулж байлаа. Талууд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг холбох, үзэсгэлэн, форум, бизнес уулзалтыг зохион байгуулах замаар бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ШАНХАЙ ХОТЫН РЭНЬЖИ ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН БАГ, ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВМонг...
02/04/2026

ШАНХАЙ ХОТЫН РЭНЬЖИ ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН БАГ, ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр БНХАУ-ын шилдэг 13 эмнэлгийн нэг Шанхай хотын тэргүүлэх зэргийн Рэньжи эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хорвоод мэндлээд 8 сар 5 хоног болж байгаа Монгол Улсын бяцхан иргэн Отгонбаярын Сэцэнгоод элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн тус эмнэлгийн захирал бөгөөд Ерөнхий эмч, БНХАУ-ын академич Шя Чян болон түүний баг хамт олонтой уулзаж талархал илэрхийлэв.

Уулзалтаар өвчтөний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, Рэньжи эмнэлгийн Академич, Ерөнхий эмч Шя Чян хагалгаа амжилттай болсныг онцлон дурдаж, эдгэрэх, тэнхрэх үйл явц хурдан явагдаж буйг танилцуулж, олон улсад маш хүнд хэмээн тооцогддог хагалгааг Монгол Улсын бяцхан иргэнд хоёр дахь удаагаа амжилттай хийсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Рэньжи эмнэлгийн хүүхдийн элэг шилжүүлэн суулгах баг нь энэ төрлийн хагалгааг олон удаа амжилттай гүйцэтгэсэн арвин туршлагатай бөгөөд цаашид Монгол Улсаас өөр өвчтөн хүлээн авч, бүх талын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.

Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын бяцхан иргэн О.Сэцэнгоогийн эцэг Ц.Отгонбаяр, эх Б.Булгамаа нарт аз жаргал, эрүүл энхийг хүсэж, уг мэс заслыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Шанхай хотын Ардын засгийн газрын Эрүүл мэнд, биеийн тамирын хороо, Рэньжи эмнэлгийн хамт олон болон “Талын өртөө холбоо” ТББ-д дахин талархал илэрхийлсэн болно.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй иргэнийг хүлээн авч эмчлэх “Ногоон гарц”-ыг үргэлжлүүлж, БНХАУ-ын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг Шанхай хотын Зам, тээврийн их сургуулийн харьяа Рэньжи эмнэлэгтэй тогтоосон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд энэхүү хагалгааг монгол, хятадын олон сайхан сэтгэлт хувь хүн, аж ахуйн нэгжийн тусламж, дэмжлэгээр зохион байгуулсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.
https://shanghai.consul.mn/post/3391
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЗҮҮН ХЯТАДЫН АРХИТЕКТУР, ДИЗАЙНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН (ECADI)-ГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВМонгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод...
24/03/2026

ЗҮҮН ХЯТАДЫН АРХИТЕКТУР, ДИЗАЙНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН (ECADI)-ГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Зүүн Хятадын архитектур, дизайны судалгааны хүрээлэнгийн (ECADI) Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лю Шиньхуа болон Хятадын зураг төсөл, дизайны их мастер, тэргүүлэх зэргийн архитектор Ван Шяоань тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын эхэнд Лю Шиньхуа ECADI хүрээлэн нь Монгол, Хятадын найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйгаа онцолж, өндрөөр үнэлдэг хэмээн онцлов. Түүнчлэн тэрбээр ECADI хүрээлэн нь Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотын шинээр бүтээн байгуулах төлөвлөлт, зураг төслийн олон улсын уралдаанд оролцож Тэргүүн байр эзэлсэн бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн зураг төсөл, төлөвлөлтөд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” төсөл нь монгол үндэстний уламжлалт хэв маягийг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулж, төрийн дээд түвшний хүлээн авалт, олон улсын хурал, арга хэмжээ зохион байгуулах зориулалтаар ашиглах талаар товч танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын холбогдох байгууллагууд урьдчилсан судалгаа явуулж, төслийн нээлттэй тендер зарлах үеэр тус хүрээлэн идэвхтэй оролцож, Шанхай хотын бүтээн байгуулалтын шилдэг туршлагыг манай улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Хятадын зураг төсөл, дизайны их мастер, тэргүүлэх зэргийн архитектор Ван Шяоань Шанхайн төрийн үйлчилгээний “Гранд Холлс” төв болон “Бээжин хотын хурлын төв” зэрэг өөрийн удирдсан томоохон төслийн бүтээн байгуулалтад үндэслэн үндэсний хэмжээний барилга байгууламжийн зураг төсөл, төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тэрээр Монгол Улсын “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” төслийн төлөвлөгөөнд техникийн зөвлөгөө өгч, хурлын заалны багтаамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал болон иргэдэд нээлттэй байх орчныг ухаалгаар шийдэх зэрэг мэргэжлийн саналууд дурдаж байв.

Ерөнхий консул Д.Болд ECADI хүрээлэнгийн танилцуулга, мэргэжлийн зөвлөмжийг өндрөөр үнэлж, төслийн тендерийн мэдээлэл нийтлэгдсэн даруй шуурхай урилгыг албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдэж, хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, талуудын архитектур дизайны чиглэлийн төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.
https://shanghai.consul.mn/post/3357
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ЖЯНЬСУ МУЖИЙН КУНЬШАН ХОТ ДАХЬ АНУ-ЫН “DUKE” ИХ СУРГУУЛИЙН САЛБАР СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ Ерөнхий ...
23/03/2026

ЖЯНЬСУ МУЖИЙН КУНЬШАН ХОТ ДАХЬ АНУ-ЫН “DUKE” ИХ СУРГУУЛИЙН САЛБАР СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Duke Kunshan” их сургуулийн захирал буюу канцлер Лю Яолинь-тэй уулзаж, тус сургуулийн сургалтын тогтолцоо, монгол оюутнуудын суралцаж буй нөхцөл байдал, Монгол Улсын адил төстэй боловсролын байгууллагатай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал солилцов. Тус сургууль нь АНУ-ын боловсролын стандартын дагуу англи хэлээр сургалт явуулж, оюутнуудад бүх талын ур чадварыг эзэмшүүлэхийг эрмэлзэж, дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад ажиллаж, суралцсан туршлагатай багш нарын хүчээр өндөр чанартай боловсрол олгоход онцгойлон анхаардаг талаар захирал Лю Яолинь дэлгэрэнгүй танилцуулав.

Өнөөгийн байдлаар тус сургуульд бакалавр түвшинд 1836 оюутан, магистрын түвшинд 244 оюутантай. Эдгээрээс гадаад улсын харьяат 540 оюутан суралцаж буйгаас Монгол Улсын 78 оюутан амжилттай боловсролд эзэмшиж байна.“Duke Kunshan” их сургуулийн бакалаврын түвшний оюутнууд эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл судалж, гурав дахь жилээс мэргэжлээ сонгож гүнзгийрүүлэн суралцдаг гэнэ.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг танилцуулж, монгол оюутнуудад зориулсан тэтгэлгийг нэмэгдүүлэх, Монгол Улсын их, дээд болон ахлах сургуультай хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.“Duke Kunshan” их сургуулийн захирал Лю Яолинь тус сургуулиас тухайн оюутны сурлагын амжилтад тулгуурлан тэтгэлэг олгодог бөгөөд монголын талтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Талууд цаашид оюутан солилцоо, зуны сургалтын хөтөлбөр, ахлах сургуулийн түвшний хамтын ажиллагаа болон харилцан айлчлалыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн энэ үеэр тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, консулын газрын үйл ажиллагааг танилцуулж, тэдгээрийн санал хүсэлтийг нь сонсов.
https://shanghai.consul.mn/post/3352
Batmunkh Battsetseg Батмөнхийн БатцэцэгМонгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ШАНХАЙ ХОТЫН ЗАМ ХАРИЛЦААНЫ (ЖЯОТУН) ИХ СУРГУУЛИЙН УХААЛАГ СҮЛЖЭЭ, ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭ...
19/03/2026

ШАНХАЙ ХОТЫН ЗАМ ХАРИЛЦААНЫ (ЖЯОТУН) ИХ СУРГУУЛИЙН УХААЛАГ СҮЛЖЭЭ, ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭД ЗАХИРАЛ, ПРОФЕССОР ИНЬ ЧӨНЛЯН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургуулийн Ухаалаг сүлжээ, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, профессор, “Бүс ба Зам” Монгол, Хятадын хил дамнасан тээвэр болон ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лабораторийн хятадын талын төлөөлөгч Инь Чөнлян тэргүүтэй төлөөлөгчдийг урьж уулзав.

Уулзалтын эхэнд профессор Инь Чөнлян "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургууль болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) хамтран байгуулж буй "Монгол, Хятадын хил дамнасан тээвэр болон ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лаборатори"-ийн үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Энэхүү лаборатори нь ухаалаг тээврийн хэрэгсэл, жолоочгүй автомашин, хил дамнасан тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг боомтын технологийг хөгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд хоёр улсын дипломат харилцааны хүрээнд төрийн тэргүүний түвшинд үндэсний хэмжээний лаборатори болгон өргөжүүлэх зорилготой хэмээн онцлов.

Түүнчлэн талууд боловсон хүчин бэлтгэх чиглэлээр, тухайлбал "2+2" бакалаврын хөтөлбөр, магистр, докторын сургалт болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургуулийн дэргэдэх Пүжян олон улсын дээд сургуулийг түшиглэн хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрт Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургуулийн зүгээс тодорхой тооны тэтгэлэг олгож, хамтран ажиллах саналыг дэвшүүлэв. Ингэснээр Монголын шилдэг залуус дэлхийд нэр хүндтэй тус сургуульд инженерийн нарийн мэргэжлээр суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах боломж бүрдэхийг тэмдэглэв.

Уулзалтын үеэр профессор Инь Чөнлян энэ оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо "Бүс ба Зам" хамтын ажиллагааны форумыг ШУТИС-тай хамтран зохион байгуулах гэж буйгаа дурдаж, уг форумд тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Яан Жэньбинь тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид оролцох бөгөөд энэ үеэр Монгол Улсын төр, засгийн удирдлагатай уулзах, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүсэлт илэрхийлэв.

Ерөнхий консул Д.Болд Шанхайн Зам харилцааны (Жяотун) их сургуулиас Монгол Улсын Зам, тээврийн яам, Боомтын захиргаа болон ШУТИС-тай тогтоосон хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж, сургуулийн удирдах бүрэлдэхүүний айлчлал болон форум зохион байгуулахад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
https://shanghai.consul.mn/post/3348
Batmunkh Battsetseg Батмөнхийн БатцэцэгМонгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ШАНХАЙ ХОТЫН РҮЙЖИН ЭМНЭЛГИЙН ДАРГА, АКАДЕМИЧ НИН ГУАН-ТАЙ УУЛЗАВ Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 9-ний өд...
09/03/2026

ШАНХАЙ ХОТЫН РҮЙЖИН ЭМНЭЛГИЙН ДАРГА, АКАДЕМИЧ НИН ГУАН-ТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Шанхайн Жяо Тун их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэгт зочилж, тус эмнэлгийн дарга, Академич Нин Гуан, Дотрын тасгийн эрхлэгч, Ерөнхий эмч Ван Вэйчин, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лин Жин нартай уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд тус эмнэлэгт эмчлүүлэх сонирхолтой Монгол Улсын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тарифыг БНХАУ-ын иргэдтэй адил тогтоох асуудлыг судалж, дэмжлэг үзүүлэх хүсэлт илэрхийлж, хамтран чихрийн шижин, цусны даралт ихсэх, цусан дахь холестрин ихсэх, зүрх судасны эмгэг зэрэг Монгол Улсад түгээмэл тохиолддог өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр туршлага солилцох, эмч болон оюутан, судлаачдыг харилцан дадлагажуулах, мэргэшүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Рүйжин эмнэлгийн дарга, Академич Нин Гуан дээрх саналыг дэмжиж хамтран ажиллахаа дурдаж, Шанхай Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) Бодисын солилцооны өвчин судлалын төвөөс 2026 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулах мэргэшсэн судлаачдын уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг албан ёсоор оролцохыг урьж буйгаа илэрхийлсэн бөгөөд талууд дээрх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Шанхайн Жяо Тун Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэг 1907 онд байгуулагдсан бөгөөд 120 гаруй жилийн түүхтэй дотоод шүүрэл, цусны эмгэг судлал, түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээ зэрэг чиглэлээр Хятад улсад төдийгүй Ази тивд тэргүүлэх эгнээнд байгаа юм. Мөн тус эмнэлэг 2016 онд Үндэсний бодисын солилцооны менежментийн төв (National Metabolic Management Center)-ийн хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 492 стандарт үйл ажиллагааны журам, 72 үндсэн технологид суурилсан цогц системийг нэвтрүүлж, Хятад даяар 1900 гаруй эмнэлэгт 3.5 сая өвчтөнийг тогтмол хянаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭН ТУХАЙБүгд Найрамдах Индонези Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас Индонези у...
06/03/2026

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭН ТУХАЙ

Бүгд Найрамдах Индонези Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас Индонези улсын VI дэд ерөнхийлөгч агсан Трай Сутрисно таалал төгссөн явдалд гашуудаж, “Эмгэнэлийн дэвтэр” нээж, хүндэтгэл үзүүлж буй арга хэмжээнд Ерөнхий консул Д.Болд оролцов.

Энэ үеэр Ерөнхий консул Д.Болд “Эмгэнэлийн дэвтэр”-т “Индонези улсын VI дэд ерөнхийлөгч Трай Сутрисногийн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэл, манлайлал болон Монгол, Индонезийн түүхэн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үүрд дурсаж явахаа дурдаж, түүний таалал төгссөн явдалд гүнээ эмгэнэл илэрхийлье” хэмээн бичиж үлдээв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

УЗБЕКИСТАН УЛСААС ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ИСМАИЛОВ РУСТАМ САБИРЖАНОВИЧТОЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВМонгол Улсаас ...
05/03/2026

УЗБЕКИСТАН УЛСААС ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ИСМАИЛОВ РУСТАМ САБИРЖАНОВИЧТОЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсаас БНХАУ-ын Шанхай хотод ажиллахаар томилогдож үүрэгт ажилдаа орж буй Ерөнхий консул Исмаилов Рустам Сабиржанович-ийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Төрийн тэргүүн нарын хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимжин өргөжиж буйг дурдаж, 2024, 2025 онд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээнүүд манай хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлсэн түүхэн үйл явдлууд болсныг санал нэгтэй онцлон тэмдэглэв.

Ерөнхий консул Д.Болд Ерөнхий консул Исмаилов Рустам Сабиржановичод үүрэгт ажилдаа орсон явдалд баяр хүргэж, цаашид хэлхээ холбоогоо хадгалж, нягт хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Address

South Pudong Street, No. 1428, Pudong New District
Shanghai
200122

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share