Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам

  • Home
  • China
  • Beijing
  • Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам,
Embassy of Mongolia in Beijing, China,
蒙古国驻华大使馆

This is the official channel of the Embassy of Mongolia to the PRC on Facebook. For more information about the Embassy's activities, please visit http://beijing.embassy.mn/

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР БЭЭЖИН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНАГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын ...
28/05/2026

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР БЭЭЖИН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Ядуурлыг бууруулах олон улсын төв хамтран Бээжин хотноо зохион байгуулж буй “Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд түвшний чуулга уулзалтад оролцож, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.

Чуулга уулзалтын үеэр Т.Аубакир сайд БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны сайд Жан Жу-тай уулзаж, газрын тогтвортой менежмент, хөдөөгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

28/05/2026

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.

Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.

Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.

Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.

ЭСЯ-ны шуурхай утас : +8617600787323
+86(10)65321203,
Цахим хаяг: [email protected], [email protected]

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 6 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
27/05/2026

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 6 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ХАМТАРСАН КОМИССЫН ДОЛООДУГААР ХУРАЛДААН БЭЭЖИН ХОТНОО БОЛЛООМонгол, Хятадын хилийн хамтарсан ком...
21/05/2026

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ХАМТАРСАН КОМИССЫН ДОЛООДУГААР ХУРАЛДААН БЭЭЖИН ХОТНОО БОЛЛОО

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 7 дугаар хуралдааныг 2026 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгууллаа.

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, хятадын талаас Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан И-Ши нар тэргүүлж, талуудын холбогдох хилийн хяналтын байгууллага, хил залгаа орон нутаг, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар талууд “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэв.

Улсын хил хамгаалалт, хил орчмын нутаг дэвсгэрийн хилийн хяналт, хууль сахиулах хамтын ажиллагаа, хилийн ус, хилийн бүсийн ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хил дамнасан байгууламж болох авто зам, төмөр замыг холбох зэрэг талуудын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Протокол байгуулав.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ХУА ЧҮНЬ-ИНТАЙ УУЛЗАВМонгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн...
19/05/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ХУА ЧҮНЬ-ИНТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Азийн асуудал хариуцсан дэд сайдаар томилогдсон хатагтай Хуа Чүнь-интай танилцах уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд Н.Энхболд хатагтай Хуа Чүнь-ин Азийн асуудлыг хариуцан ажиллахаар болсонд нь баяр хүргэж, хоёр талын харилцааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтаар Хуа Чүнь-ин хятадын тал хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөгөө онцолж, Элчин сайдын илэрхийлсэн саналуудыг дэмжиж цаашид нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа тэмдэглэв.

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГОДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙҮндэсний Статистикийн Хорооноос "Аж ахуйн нэгж, байг...
12/05/2026

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГОДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ

Үндэсний Статистикийн Хорооноос "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг 2026.04.15-2026.05.15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, тооллогод хамрагдана.

Мөн Үндэсний Статистикийн Хорооны 7015-1212 утсаар аж ахуйн нэгж, байгууллагуудад тооллогын талаар мэдээлэл хүргэж байгаа бөгөөд асууж тодруулах зүйлс байвал дээрх утсаар холбогдох боломжтой.

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАНЬСҮ МУЖИЙН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА ШЮЙ ЯНЬЛИ-Г ХҮЛЭЭН АВЧ У...
30/04/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАНЬСҮ МУЖИЙН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА ШЮЙ ЯНЬЛИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Ганьсү мужийн Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Шюй Яньли-г хүлээн авч уулзав. Ганьсү муж нь Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын муж бөгөөд Монгол Улстай, тэр дундаа Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагтай идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа болохыг хатагтай Шюй Яньли уулзалтын үеэр онцлов. Талууд хоёр талын бодит хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 5 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
30/04/2026

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 5 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГХЯ-НЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЛЮ ЖИНЬСУНТАЙ УУЛЗАВМонгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бү...
23/04/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГХЯ-НЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЛЮ ЖИНЬСУНТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жиньсунтай уулзав.

Уулзалтаар Монгол, Хятад хоёр орны харилцаа, энэ онд талуудын хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Address

No. 2 Xiushui, Beijie
Beijing
100600

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам:

Share