Embassy of Mongolia to Canada

Embassy of Mongolia to Canada Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам

For English see belowЯПОН УЛСААС КАНАД УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ🇲🇳🇯🇵 Элчин сайд Э.Сарантогос өнөөдөр Япо...
09/03/2026

For English see below

ЯПОН УЛСААС КАНАД УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

🇲🇳🇯🇵 Элчин сайд Э.Сарантогос өнөөдөр Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайд Масаши Накагомег хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр тал Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа нотлов.

Элчин сайд нар найрсаг харилцаатай Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов.

Элчин сайд Э.Сарантогос уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүс нутгаас томилогдсон Элчин сайд нарын хувиар хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлээд Канад Улсад суугаа Ази, Номхон далайн орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

🇲🇳🇯🇵 Ambassador E.Sarantogos welcomed today Ambassador-Designate of Japan to Canada Masashi Nakagome.

During the meeting, the two sides expressed their satisfaction with the continued strengthening of relations and cooperation between Mongolia and Japan within the framework of the “Special Strategic Partnership for Peace and Prosperity.”

The Ambassadors also exchanged views on their respective countries’ relations with the host country Canada, with which both Mongolia and Japan maintain friendly relations.

Ambassador E. Sarantogos noted that, as fellow Ambassadors representing the Asia-Pacific region, she looks forward to working closely together. In this connection, she also shared about the planned activities of the Asia-Pacific Group of Heads of Mission in Canada.

For English see below ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ОНТАРИО МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧ Э.ДЮМОНТОЙ УУЛЗАВ🇲🇳 🇨🇦 Онтарио мужийн Амбан ...
09/03/2026

For English see below

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ОНТАРИО МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧ Э.ДЮМОНТОЙ УУЛЗАВ

🇲🇳 🇨🇦 Онтарио мужийн Амбан захирагч Эдит Дюмон Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогосыг 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав.
🔷Уулзалтаар Элчин сайд Э.Сарантогос Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа нь ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан Иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
🔷Элчин сайд Э.Сарантогос эх орныхоо өнөөгийн хөгжил, өв соёл, үнэт зүйлс, уламжлалыг Канадад сурталчлан таниулахын зэрэгцээ суугаа орны хөгжил дэвшил, онцлогууд, канадын найрсаг ард түмнийг монголчууддаа танилцуулахад онцгой анхаарч байгаагаа тэмдэглэв.
🔷Амбан захирагч Эдит Дюмон улс хоорондын харилцаа нь зөвхөн улс төрийн түвшний харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй хүн хоорондын нөхөрлөл, боловсролын солилцоо, соёл, үнэт зүйлсийг харилцан ойлгон хүндэтгэх явцад улам бүр гүнзгийрдэг болохыг онцлов.
🔷Талууд хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийлж буй энэ цаг үед байгалийн нөөц, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтран ажиллах, бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх ач холбогдолтой талаар ярилцав. Канадын хамгийн том муж болох Онтарио нь эдийн засгийн харилцаанд чухал байр суурь эзэлдэгийг Элчин сайд тэмдэглээд тус мужтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.
🔷Эдит Дюмон нь Онтарио мужийн 30 дахь Амбан захирагчаар 2023 онд томилогдсон бөгөөд энэхүү нэр хүндтэй албыг хашиж буй анхны франц хэлтэн юм. Тэрээр төрийн алба, түүний дотор боловсролын салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, Онтарио муж болон Канадын бусад хэсэгт франц хэлтнүүдийг дэмжих, оролцоотой, хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө хүчин зүтгэжээ.
🔷Онтарио муж нь 1.25 их наяд кад.долларын ДНБ-тэй 16.3 орчим сая хүн амтай муж юм.

🇲🇳 🇨🇦 Ambassador of Mongolia to Canada E.Sarantogos paid a courtesy call on Her Honour the Honourable Edith Dumont, Lieutenant Governor of Ontario, on August 28, 2026.
🔷During the meeting, Ambassador E.Sarantogos noted that the relations and cooperation between Mongolia and Canada are built on common values for democracy and human rights and continue to deepen within the framework of the Comprehensive Partnership.
🔷Ambassador E. Sarantogos also highlighted that her mission is to bring the two nations closer together by promoting Mongolia’s current development, cultural heritage, values and traditions in Canada, while also introducing development, diversity and friendly people of the host country to Mongolians.
🔷The Honourable Edith Dumont underscored the importance of diplomacy not only at the political level, but also through personal relations, educational exchanges, and cultural understanding.
🔷The two sides also discussed the importance of strengthening trade and business links, particularly in the areas of natural resources and investment, as both countries continue to explore opportunities to diversify their trade and economic relationship. The Ambassador highlighted that Ontario’s important role in bilateral economic relations and expressed her interest in further deepening and expanding these ties.
🔷Her Honour the Honourable Edith Dumont is the 30th Lieutenant Governor of Ontario and the first Francophone to hold the office. Appointed in 2023 following a remarkable career in education and public service, Her Honour has dedicated more than three decades to advancing education, strengthening Francophone communities and building inclusive, resilient communities across Ontario and beyond.
🔷The Province of Ontario has a GDP of approximately 1.25 trillion Canadian dollars and a population of 16.3 million.

The 17th session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UN...
08/24/2026

The 17th session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD)

United Nations Deputy Secretary-General Amina J. Mohammed

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Монгол-Канадын бизнес форум"-ыг Торонто хотноо энэ оны 9 дүгээр с...
08/20/2026

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Монгол-Канадын бизнес форум"-ыг Торонто хотноо энэ оны 9 дүгээр сарын 21-нд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Монгол, Канадын худалдаа, эдийн засгийн харилцаанд оролцож буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг энэхүү форумд урьж байна. Та бүхэн QR кодоор хандаж эсхүл [email protected] цахим шуудангийн хаягаар 2026.09.10-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

The Embassy of Mongolia in Canada is pleased to invite you to the 4th Mongolia–Canada Business Forum & Networking Event, taking place on September 21, 2026, in Toronto, Canada.

Please confirm your attendance by completing the registration form via the QR code or by emailing [email protected] no later than September 10, 2026.

08/20/2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-ны Даваа гарагт Улаанбаатар хотноо эхлэв

The 17th session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) convened in Ulaanbaatar on Monday, August 17, 2026.

For English see below...🇲🇳🤝🇹🇭 Тайландын Хаант Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Д...
08/13/2026

For English see below...

🇲🇳🤝🇹🇭 Тайландын Хаант Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Дарм Бунтам гэргий хатагтай Антика Бунтамын хамт манай Элчин сайдын яаманд зочлов.

Тайланд Улс нь Монгол Улсын Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш бөгөөд хагас зууны түүхтэй манай хоёр улсын харилцаа худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг олон салбарт идэвхтэй өрнөж байна.

Монгол Улс АСЕАН-ы салбар хоорондын яриа хэлэлцээний түнш (Sectoral Dialogue Partner) болох чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Тайланд Улс энэхүү санаачилгыг дэмжиж байгаад талархалтай байдаг. Элчин сайд Э.Сарантогос Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн илэрхийлэхийн зэрэгцээ Тайланд, Канадын харилцаа, мөн Канад, АСЕАН-ы хамтын ажиллагаа суугаа улсын Энэтхэг, Номхон далайн стратегийн хүрээнд эрчимтэй хөгжиж байгаад баяр хүргэв.

Элчин сайд нар Канад Улс дахь Ази, Номхон далайн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн гишүүдийн хувиар суугаа оронтойгоо харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

🇲🇳🤝🇹🇭 The Embassy of Mongolia had the distinct pleasure of welcoming His Excellency Mr. Darm Boontham, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Thailand to Canada, alongside his spouse, Mrs. Anthika Boontham, to the Embassy premises.

Thailand stands as an important partner for Mongolia in South-East Asia. Our bilateral relations, spanning over half a century, continue to actively flourish across diverse sectors, including trade, investment, tourism, and healthcare.

Mongolia appreciates Thailand’s steadfast support towards Mongolia’s ongoing endeavors to become an ASEAN Sectoral Dialogue Partner.

Ambassador Sarantogos.E expressed satisfaction with the growing ties between Mongolia and Thailand. She also congratulated Thailand on the steady advancement of Thailand–Canada relations, as well as Canada–ASEAN cooperation, within the framework of Canada’s Indo-Pacific Strategy.

As members of the Asia-Pacific Group of Heads of Mission in Canada, the Ambassadors agreed to closely collaborate in further advancing their respective nations' diplomatic engagement and partnership with Canada.

СЭРЭМЖЛҮҮЛЭГБРИТИШ КОЛУМБ МУЖИД ГАРЧ БУЙ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАНКанад Улсын Бритиш Колумб мужид хэт халалт, ху...
08/10/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БРИТИШ КОЛУМБ МУЖИД ГАРЧ БУЙ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН

Канад Улсын Бритиш Колумб мужид хэт халалт, хуурайшилт, аянга цахилгаан зэрэг шалтгаанаас үүдэн ой хээрийн түймрийн нөхцөл байдал эрс хүндэрч, түймэр хурдтай тархаж байгаатай холбогдуулан тус мужийн хэмжээнд онц байдал 2026 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зарлаад байна.

2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Бритиш Колумб мужид 105 ой, хээрийн түймэр гарч байгаагаас 70 нь сүүлийн нэг долоо хоногт шинээр бүртгэгдсэн байна. Түймрийн улмаас 22,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан бөгөөд 9,700 орчим иргэнд шаардлагатай тохиолдолд нэн даруй нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг сэрэмжлүүлээд байна.

Монгол Улсын иргэд Та бүхэнд:
• Оршин суугаа болон зорчиж буй газрынхаа түймрийн нөхцөл байдал, нүүлгэн шилжүүлэх талаар мэдээллийг тогтмол шалгах;
• Нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан тохиолдолд нэн даруй аюулгүй бүс рүү шилжих;
• Нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг (Evacuation Alert) зарлагдсан бүсэд байгаа бол шаардлагатай бичиг баримт, эм тариа, ус, хүнс, гар утас, цэнэглэгч болон бусад зайлшгүй хэрэгцээт зүйлсээ бэлдэх, нөхцөл байдал дордсон тохиолдолд нэн даруй нүүлгэн шилжихэд бэлэн байх;
• Түймрийн бүс рүү шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас тогтоосон замын хаалт, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг мөрдөх;
• Автомашинаар зорчихдоо замын нөхцөл байдал болон нүүлгэн шилжүүлэх замын мэдээллийг урьдчилан шалгах;
• Орон нутгийн онцгой байдал, цагдаа болон бусад эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг зөвлөж байна.

Иймд тус бүс нутагт оршин сууж байгаа иргэд сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангана уу.

Монгол Улсын иргэдийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамтай +1 6135693830 (зааврын дагуу дотуур дугаарыг 6 гэж оруулж) холбогдоно уу.
https://www.emergencyinfobc.gov.bc.ca/event/stateofprovemerg2026/
https://ess.gov.bc.ca/
https://www.drivebc.ca/?pan=-128.12202192573778%2C53.926987800999996&zoom=5
https://www2.gov.bc.ca/gov/content/safety/wildfire-status

МОНГОЛ УЛСААС КАНАД УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Оттава хот
2026 оны 8 дугаар сарын 10

The BC Wildfire Service employs approximately 1,600 seasonal personnel each year, including firefighters, dispatchers and other seasonal positions.

For English see below…ЭЛЧИН САЙД "LE SPLEEN D'OULAN-BATOR" (УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН УЯНГА) НОМЫН ЗОХИОЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗ...
07/24/2026

For English see below…

ЭЛЧИН САЙД "LE SPLEEN D'OULAN-BATOR" (УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН УЯНГА) НОМЫН ЗОХИОЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

🔷Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Канадын сэтгүүлч, зохиолч Жан-Фредерик Легаре-Тремблег Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

🔷Жан-Фредерик Легаре-Трембле нь Монгол оронд аялж, монгол ахуй, соёлтой танилцсан сэтгэгдэл, дурсамжаасаа сэдэвлэн “Le Spleen d’Oulan-Bator” (Улаанбаатарын өвлийн уянга) номоо франц хэлээр бичиж, хэвлүүлсэн бөгөөд 2026 оны 2 дугаар сард Канадын Гатино, Монреаль, Квэбэк хотуудад номынхоо нээлтийг хийж, тус бүтээлээ канадын уншигч, сонирхогчдод толилуулсан билээ.

🔷Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Ж.Ф.Легаре-Тремблед Монголын тухай ном туурвиж, Монгол орныг канад уншигчдад сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.

🔷Талууд уулзалтаар Монгол Улсыг Канадын франц хэлтэй бүс нутаг, тухайлбал Монреаль, Квэбэк зэрэг зүүн хэсгийн томоохон хотуудад сурталчлах, түүнчлэн монгол судлалыг хөгжүүлэх хүрээнд тухайн хотуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох асуудлаар санал солилцов.

🔷Ж.Ф.Легаре-Трембле нь Монреалийн их сургуульд ажилладаг бөгөөд сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан туршлагатай. Түүнчлэн тэрээр Олон улсын сэтгүүл зүйн Квэбэкийн санг үүсгэн байгуулагчдын нэг юм.

AMBASSADOR RECEIVED AUTHOR OF "LE SPLEEN D'OULAN-BATOR"

🔷Ambassador of Mongolia to Canada E.Sarantogos received Canadian journalist and author Jean-Frédéric Légaré-Tremblay at the Embassy of Mongolia on July 24, 2026.

🔷Jean-Frédéric Légaré-Tremblay wrote and published his book “Le Spleen d’Oulan-Bator” (The Melancholy of Ulaanbaatar) in French, based on his impressions and memories from his travels in Mongolia and its life and culture. In February 2026, he held book launch events in Gatineau, Montreal and Quebec City, Canada, for Canadian readers and audiences.

🔷During the meeting, Ambassador E.Sarantogos expressed her appreciation to Jean-Frédéric Légaré-Tremblay for his contribution to introducing Mongolia among Canadian readers through his book.

🔷The two sides exchanged views on further collaboration to promote Mongolia in the French-speaking regions of Canada, particularly in major cities such as Montreal and Quebec City, as well as potential cooperation with universities and research institutions in those cities to support Mongolian studies.

🔷Mr. Légaré-Tremblay works at the University of Montreal and has extensive professional experience in journalism. He is also one of the founders of the Quebec Foundation for International Journalism.

07/19/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэт халалт, хуурайшилт, аянга цахилгаан зэрэг шалтгаанаас үүдэн суугаа орны зарим нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарч байна. Одоогоор 950 гаруй түймрийн голомт байгаагаас 240 орчмыг хяналтандаа оруулж чадаагүй байна хэмээн холбогдох албаныхан мэдээлж байна. Холбооны Засгийн газар орон нутгийн удирдлагуудтай хамтран бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа ч иргэдийн сонор сэрэмж нэн чухал байгааг мөн онцолж байна. Нэн ялангуяа Онтарио, Квэбэк, Бритиш Колумб мужууд болон тал хээрийн бүсүүдэд гал түймрийн аюулын түвшин өндөр байгаа тул зарим газар гамшгийн онцгой нөхцөлийг харгалзан нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулахын зэрэгцээ хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, агаарын чанарт холбогдох сэрэмжлүүлэг зарлаад байна.

Иймд иргэд та бүхэн суугаа орон нутгийнхаа засаг захиргаа, онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгаанд анхаарал хандуулж, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

Нөхцөл байдал намжтал дараах албан ёсны эх сурвалжуудыг ашиглаж, холбогдох мэдээллийг авч байхыг хүсье.

https://cwfis.cfs.nrcan.gc.ca/en/

https://www.canada.ca/en/services/health/healthy-living/environment/air-quality/wildfire-smoke.html

https://alertable.ca/

КАНАДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД УЛАМЖЛАЛ БОЛГОН МОНГОЛ УЛСЫН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЛЭЭМонгол Улсын Үндэсний их баяр наадмыг тох...
07/12/2026

КАНАДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД УЛАМЖЛАЛ БОЛГОН МОНГОЛ УЛСЫН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЛЭЭ

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Канад Улсын нийслэл Оттава хот дахь “Оттава” тэмдэг болон байгалийн үзэсгэлэнт Ниагарын хүрхрээг 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Монголын төрийн далбааны улаан, хөх, улаан өнгөөр гэрэлтүүллээ.

Канадын Ниагара хэсэгт оршин суудаг монгол иргэдийн төлөөлөл Ниагарын хүрхрээнд хүрэлцэн ирж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв.

Address

130 Albert Street, Suite 1620
Ottawa, ON
K1P5G4

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 8:30am - 5pm
Thursday 8:30am - 5pm
Friday 8:30am - 5pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Mongolia to Canada posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Mongolia to Canada:

Shortcuts

Share