Embassy of Mongolia in Brussels

Embassy of Mongolia in Brussels Welcome to the official Facebook account of the Embassy of Mongolia to the Kingdom of Belgium, Kingdom of the Netherlands and Grand Duchy of Luxembourg.

The Mission to the European Union. Emergency phone number: +32 473 59 02 92

ЕХ-ны Зөвлөлөөс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы хүрээнд баримтлах тэргүүлэх зорилтуудыг өнгөрөгч 7 дугаар с...
17/09/2026

ЕХ-ны Зөвлөлөөс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы хүрээнд баримтлах тэргүүлэх зорилтуудыг өнгөрөгч 7 дугаар сард баталсан билээ. Энэ хүрээнд ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газраас ЕХ-ноос баримталж буй байр суурь, тэргүүлэх зорилтуудыг танилцуулах арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.
ЕХ нь өөрийгөө олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг хамгаалагч, НҮБ-ын найдвартай бөгөөд хариуцлагатай түнш хэмээн тодорхойлдог бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг хамтын ажиллагаагаар шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Энэ хүрээнд НҮБ-ын ЕА-н 81 дүгээр чуулганы хүрээнд дараах 4 тэргүүлэх зорилтын тавьсан. Үүнд:
1. НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйд суурилсан үр ашигтай, хүртээмжтэй олон талт тогтолцоог хамгаалж, бэхжүүлэх,
2. НҮБ-ын шинэчлэлийг урагшлуулах,
3. НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын архитектурыг бэхжүүлэх,
4. 2030 он болон түүнээс цаашх тогтвортой хөгжил, хөгжил цэцэглэлтийг дэмжих.
Мөн хүрээнд ЕХ-ны Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта, Бүгд Найрамдах Кени Улсын Ерөнхийлөгч Уильям Руто, Канад Улсын Ерөнхий сайд Марк Карни нараас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний долоо хоногийн хүрээнд зохион байгуулах “P4M Summit: Multilateralism, International Law, Peace and Prosperity” (Олон талт хамтын ажиллагаа, олон улсын эрх зүй, энх тайван ба хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэлийн дээд хэмжээний уулзалт) арга хэмжээний талаар танилцуулав. Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBold Luvsanvandan

17/09/2026
Төрийн өмчийн ерөнхий боловсролын цахим сургууль байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монгол Улсын Боловсролын тухай...
15/09/2026

Төрийн өмчийн ерөнхий боловсролын цахим сургууль байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Гадаад улсад Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны "Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай" 130 дугаар тогтоолоор дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд байгаа иргэн бүрд боловсрол эзэмшүүлэх зорилго бүхий бие даасан төрийн өмчийн ерөнхий боловсролын "Мэдлэ" цахим сургууль байгуулагдан 2026-2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж.

Иймд хилийн чанадад оршин сууж буй иргэд та бүхэн ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдээ www.medle.mn хаягаар орж бүртгүүлэн холбогдох сургалтад хамруулах боломжтой.

Мөн тус сургалтын байгууллагатай хамтран ажиллах болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Боловсролын яамны "Мэдлэ" Цахим сургуулийн захирал Н.Сайнбаяр (утас: 88102459, цахим шуудан: [email protected]) -тай холбогдон авна уу.

13/09/2026

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, анхдугаар чуулганаа эхэлсний 36 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол Төв Азийн цээжинд ардчиллы....

12/09/2026
10/09/2026

БНХАУ-аас Монгол Улсад хавсран суугаа Люксембургийн Их Гүнт Улсын Элчин сайдын яамнаас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Мөн хурлын үеэр тус улсын төлөөлөгчдөд үзүүлсэн зочломтгой байдал, дэмжлэг, туслалцаанд, ялангуяа төлөөлөгчдийг хариуцан ажилласан ажилтны идэвх санаачилгатай ажилласанд талархал илэрхийлэхийн сацуу COP17-ын үеэр албан ёсоор танилцуулсан Drought Resilience Investment Facility (DRIF) санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллахаа тэмдэглэжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс, Бельги Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохи...
10/09/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс, Бельги Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан тус улсад оршин сууж буй эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулж, баяр хүргэв. Үүнд:

Алтан гадас одонгоор,
Уламбаяр Өлзийпүрэв. Тэрээр 2002 оноос эхлэн Бельги Улсын Антверпен хот дахь "Эв нэгдэл" холбооны үйл ажиллагаанд идэвхи зүтгэлтэй оролцож ирсэн.
Европын орнуудад зохиогддог олон улсын соёлын фестивалиудад Монгол гэр барих, үндэсний хоол унд, цагаан идээг гадаадын иргэдэд танилцуулах, ёс заншлаа сурталчлах бүхий л арга хэмжээг гардан гүйцэтгэж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болон ажиллаж байна.

Лхагва Алтанчимэг. Тэрээр эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажилласны зэрэгцээ түүний санаачилгаар Монгол сургууль, “Монгол Наадам” фестиваль, Монголын урлаг, соёлын сурталчилгаа, Европ дахь монгол эмэгтэйчүүдийн форум, хүмүүнлэгийн аян, COVID-19 цар тахлын үед гадаадад гацсан 266 иргэнийг эх орондоо буцахад дэмжлэг үзүүлсэн ажил зэрэг нь олон нийтэд бодит үр өгөөжөө өгсөн. Мөн Л.Алтанчимэг нь олон жилийн турш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, Бельгийн орон нутгийн захиргаа, хилийн чанад дахь монголчуудын байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Бибиш Цогтсайхан. Тэрээр Европт 2009 оноос хойш эх орныхоо түүхэн өв соёл тоглоом наадгайн төрөл Шагайн харвааг эх орноосоо алсран суугаа залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлан санаачилга гаргаж олон амжилт гаргасаар байна. Б.Цогтсайхан нь 2002 оноос хойш Бельги улс дах Шагайн Нумт Харвааны “МЭРГЭД” Салбар Зөвлөлийн харваачдын амжилт гаргахад нөлөөлөх хүчин зүйлийн салшгүй хэсэг нумт харвааны хэрэгслийн засвар тохируулга, үзлэг үйлчилгээг гардан хийхийн зэрэгцээ өөрийн 17 жилийн шагайн харвааны туршлага, мэдлэгээ шинэ залуу харваачдад заан сургах ажилд сэтгэл зүрхээ зориулдаг, хичээнгүй зүтгэж байна.

Лхүндэв Оюунчимэг. Тэрээр Бельги төдийгүй БЕНЕЛЮКС-ийн орнууд болон европын өөр бусад орнуудад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл бичиг заан сургахад өөрийн мэдлэг туршлагаа зориулсаар байна. Ингэхдээ Европт амьдарч байгаа монгол хүүхдүүддээ үндэсний өв соёлоо уламжлуулан үлдээх, зааж сургах үүднээс үндэсний их баяр наадам, сар шинийн баярын үүх түүх, ач холбогдол, хэрхэн тэмдэглэх, холбоотой ёс заншилыг заах, тайлбарлах, шагай, оньсон тоглоомоор тоглох зэрэг хичээл сургалтыг явуулж иржээ.

Чойжамц Мөнхбаатар. Тэрээр 1985 оноос өнөөг хүртэл 40 гаруй жилийн хугацаанд Монголын үндэсний шагайн харваагаар тасралтгүй хичээллэж, Бельгийн Хаант Улсад шагайн харвааг анхлан хөгжүүлсэн ахмад харваачдын нэг болсон. Европын 2009 оны анхны шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулахад хувь нэмэр оруулж, 2014 оноос хавчаахай буюу нумтын харвааг Бельгид нэвтрүүлэн, олон арван харваачдыг сурган бэлтгэж, залгамж халааг бий болгоход бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Цэдэн Эрдэнэбулган нар тус тус шагнуулав.

Хөдөлмөрийн хүндэт медалиар,

Зэвгээ Энхтуяа. Тэрээр “Бельги төдийгүй БЕНЕЛЮКС-ийн орнууд болон европын өөр бусад орнуудад амьдарч буй монгол хүүхдүүддээ монгол хэлээр зөв ярих, монгол дуу, шүлэг, бүжиг гэх мэт сургуулийн өмнөх насны боловсрол олгож, заан сургах үйлсэд 2020 оноос эхлэн багшилж байна. Ингэхдээ монгол хэлээр бага насны хүүхдүүдтэй хэрхэн ойлголцох, монгол хэлээр зөв ярьж сурах, монгол дуу, шүлэг, үндэсний бүжиг зааж сургах, үндэсний тоглоом наадгай болох шагай, оньсон тоглоомоор тоглох, жил бүр Дөрвөн Бэрх тэмцээнийг Эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулах, монгол үлгэр, домог, тууж гэх мэт хичээлүүдийг зааж сургахад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна.

Халтар Нарантуяа. Тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд 2017 оноос өнөөг хүртэл Антверпен хотын эрүүл мэндийн сүлжээ байгууллагад өндөр настны асаргаа, сувилгааны чиглэлээр ахлах сувилагчаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Бельги Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан болон нийгмийн дэмжлэг шаардлагатай иргэдэд чиглэсэн олон нийтийн, хүмүүнлэгийн ажлыг идэвх санаачилгатай зохион байгуулж ирсэн. 2017 онд Бельги дэх Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдож, тус холбоог Бельги Улсад албан ёсны бүртгэлтэй байгууллага болгон төлөвшүүлэхэд манлайлан ажилласан. Холбооны үйл ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүд, охидын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, шаардлагатай тусламж дэмжлэгт холбон зуучлах зорилго бүхий хамгааллын групп байгуулан ажиллуулж, иргэдээс ирсэн санал, хүсэлт, асуудлыг тухай бүр нягтлан, боломжит арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Мөн Улсын Их Хурлын дарга тус улсад амьдарч буй ахмад настан иргэддээ хүндэтгэл үзүүлэн, бэлэг гардуулав.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэргүүтэй Монгол Улсын Их хурлын төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт улс, Бельгий...
10/09/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэргүүтэй Монгол Улсын Их хурлын төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт улс, Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, сурч буй монгол иргэдтэй уулзалт хийв.

Энэхүү уулзалтыг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Болд нээж хэлсэн үгэндээ хилийн чанадад хөдөлмөрлөж, суралцаж Монгол Улсынхаа нэр хүнд, соёл, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж буй иргэн бүр эх орноо төлөөлсөн жинхэнэ элчин сайд болохыг онцоллоо.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус бус нутаг амьдарч буй иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа Европын орнууд, Бенилюксийн улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар хийж буй ажлын явц, үр дүн зэрэг асуудлыг хөндөн иргэдэд дараах үндсэн чиглэлээр мэдээлэл өгөв. Үүнд:

1. Европын Холбооны төв болсон Люксембург, Бельги улстай тохиролцсон асуудлуудын талаар. Энэ удаагийн айлчлалын нэг том зорилго нь Европын Холбооны Улсад зорчих визийн нөхцөлийг хөнгөлөх асуудлыг шинэ шатанд гаргах байсныг онцлон тэмдэглээд, айлчлалын үеэр хөндөж ярилцсан энэхүү асуудал тодорхой үр дүнд хүрснийг тодотгов. Тодруулбал, Европын Парламентаас Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилж, албажуулсан. Люксембург, Бельгийн парламетын тэргүүнүүд албан ёсны айлчлалын үеэр Европын Холбооны түвшинд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг онцлов.

2. Улс орны гадаад бодлого, харилцаа, дотоод нөхцөл байдлын талаар буюу тодруулбал, 126 гишүүнтэй өнөөгийн парламентын үйл ажиллагаа, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгөв.

3. Дотоодын зах зээл дээрх үнийн өсөлт, шатахууны тасалдал, эрчим хүчний хомсдол зэрэг үүсээд буй нөхцөл байдал түүнийг шийдвэрлэх арга замын зэргийн талаар тус тус танилцуулав.

Мөн Улсын Их Хурлын дарга хилийн чанадад суугаад Дипломат төлөөлөгчийн газруудаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулав.

Үүний дараа нь Бельги дэх монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Д.Баясгалан холбооны үйл ажиллагааг танилцуулсан. Тус холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд эх орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдэлж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний өв соёлоо уламжлан өвлүүлэх ажлыг зохион байгуулж иржээ.
Бельги Улсад 2006 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын арга хэмжээг хотын захиргааны болон Элчин сайдын яамны тусламж, дэмжлэгтэйгээр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна. Мөн 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн монголчуудын анхдугаар наадам”-ыг, 2026 онд Гадаад харилцааны яамтай хамтран “Нүүдэлчин монголчууд” анхдугаар фестивалийг Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ололт, амжилтаар дүүрэн буйгаа танилцуулав. Тус холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үндсэн зорилго нь эх орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдэлж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний өв соёлоо уламжлан өвлүүлэх явдал байсныг онцлов.

Уулзалтад оролцсон иргэд гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгарч буй хүндрэл, төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа асуудалтай холбоотой санал, хүсэлтээ танилцуулав. Энэ хүрээнд Л.Оюунчимэг, Д.Баясгалан, Э.Нарангэрэл, У.Өлзийпүрэв, Ч.Мөнхбаатар, Л.Түмэннасан, Б.Хонгорзул, н.Тунгалаг, Ө.Энхнэргүй нар дараах асуудлуудыг хөндөн өөрсдийн санал бодлоо хуваалцаж мөн асуулт асуув.
Иргэдийн олонх нь Бельги улсад “Монголын Соёлын төв” байгуулах, түүний үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэж өгөх, хилийн чанадад ажиллаж буй иргэдийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг бий болгох, суугаа орондоо оршин суух албан ёсны баримт бичиггүй иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байгаа тул үүнийг Монгол дахь ЭМД-ын хүрээнд шийдвэрлэх, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, гадаадад олон жил амьдарч суугаа орныхоо иргэншлийг авсан хүмүүст давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх боломж нөхцөлийг судалж шийдвэрлэж өгөх зэрэг саналуудыг тавилаа.

Мөн зарим иргэдийн зүгээс Монгол Улсын Их Хурлын өнөөгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан бол, ахмад багш н.Тунгалаг манай улсын боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг дурдаад Бельгийн эрүүл мэнд, боловсролын тогтолцооноос авч хэрэгжүүлэх сайн туршлага цөөнгүй байгааг онцолсон юм.

Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Бельги дэх Монголын оюутан, залуусын холбооны тэргүүн н.Хонгорзул тус холбооны зорилго нь олон оюутан залуусыг Бенилюксийн орнуудад сургахад өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах явдал гэдгийг дурдав. Тэрээр тус бүс нутагт дэлхийд боловсролын чанараараа дээгүүрт эрэмбэлэгддэг олон сургуульд бусад улстай харьцуулахад хямд өртгөөр суралцах өргөн боломж байгааг танилцуулсан юм. Энэ хүрээнд Бенилюксийн орнуудад илүү олон оюутан залуусыг сургахын тулд УИХ-ын даргын нэрэмжит тэтгэлэг бий болгох санал дэвшүүлэв.

Иргэдийн зүгээс тавьсан асуулт, санал хүсэлтэд Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга, Монгол Улс-Европын Холбоо, Монгол улс-Бельгийн Хаант улсын парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улс–Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара нар хариулт өгөв.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Монгол соёлын төв”-ийг боломжит хэлбэрээр байгуулах, оюутан залууст тус бүс нутагт суралцахад нь зориулж тэтгэлэг олгох асуудлыг онцгойлон анхаарахаа илэрхийлсэн юм.

https://www.facebook.com/share/p/1S9H2kaUsQ/
09/09/2026

https://www.facebook.com/share/p/1S9H2kaUsQ/

БАЙГАЛИЙН ГАМШГААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ АНХААРУУЛГА

Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тухайлбал, тус улсын Айчи болон Гифү мужид 9 дүгээр сарын 8-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, зам талбайд үер буусны улмаас ихээхэн хохирол учруулаад байна. Мөн Шёнай голд нэг хэсэгтээ “5 дугаар түвшний үерийн онцгой сэрэмжлүүлэг” буюу хамгийн өндөр зэргийн сэрэмжлүүлэг зарласан байна.

Мөн 9 дүгээр сарын 9-ний өглөө 09:30 цагийн байдлаар Кагава, Осака, Вакаяма, Нагано, Яманаши мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хөрсний гулгалтын аюулын сэрэмжлүүлэг”, Кагава болон Эхимэ мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хүчтэй аадар борооны аюулын сэрэмжлүүлэг” тус тус зарлаад байна.

Иймд Японд оршин суугаа болон түр хугацаанд тус улсад зорчиж буй иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг (JMA) болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цунами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфун болон бусад байгалийн гамшгийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол авч, тухай бүр анхааралтай дагаж мөрдөнө үү.

Японы гамшгийн үеийн сэрэмжлүүлгийн түвшин нэмэгдэх тусам иргэд өөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авах шаардлагатай. Тухайлбал, 5 дугаар түвшний сэрэмжлүүлэг нь амь насанд аюул учирч болзошгүй тул байгаа газартаа аюулгүй байдлаа нэн даруй хангах шаардлагатайг илэрхийлдгийг анхаарна уу.

Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.

Харин Япон Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд аяллын өмнө болон зорчих хугацаандаа цаг агаар, гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын чиглэл, хуваарьт өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.
Иргэд Та бүхэн байгалийн гамшгийн үед аливаа эрсдэлийг зөв тооцоолж, холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөхийг анхаарна уу.

Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа дараах Дипломат төлөөлөгчийн газарт хандана уу.

Токиод суугаа Элчин сайдын яам, Embassy of Mongolia in Tokyo:
Embassy of Mongolia in Japan, 21-4 Kamiyama-Cho, Shibuya- Ku, Tokyo 150-0047
Утас: 81 (3) 3469-2088
81 (3) 3469 2195, 81 (3) 3469 2179 (Консулын газар)
81 (3) 3469 2162 (Ёслол), 9868-2299 (гар утас)
Факс: 81 (3) 3469 2216
Цахим шуудан: [email protected]
Шуурхай утас: +81 9033191397

Осакад суугаа Ерөнхий консулын газар, Consulate-General of Mongolia in Osaka:
Consulate General of Mongolia in Osaka, 3f Estate Bakurochiyou BLDG
1-4-10 Bakuromachi,Chuo-ku, Osaka City Japan 541-0059
Утас : 81 (6) 4963-2572, Факс: 81 (6) 4963-2574
Цахим шуудан: [email protected]
Шуурхай утас: +81 649632572

Batmunkh Battsetseg Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

https://www.facebook.com/story.php?story_fbid=122145917331144088&id=61584322652879&mibextid=wwXIfr&rdid=EsSnyyqdejaLlMpW...
09/09/2026

https://www.facebook.com/story.php?story_fbid=122145917331144088&id=61584322652879&mibextid=wwXIfr&rdid=EsSnyyqdejaLlMpW #

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БНСУ-д аялал жуулчлалын, суралцах, ажиллах болон бусад зорилгоор зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэд та бүхэнд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

⚠️Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс онцгойлон сэрэмжилнэ үү.

БНСУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд, ялангуяа залуучуудын хувьд шинэ орчин, найз нөхөд, танилын хүрээллээ зөв сонгох нь гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Бусдын ятгалга, хүсэлтээр:

-Танихгүй хүний цүнх, ачаа, илгээмжийг авч явах;
-Өөрийн ачаа тээшинд бусдын эд зүйлсийг хийх;
-Гарал үүсэл, зориулалт нь тодорхойгүй эм, нунтаг, капсул, шингэн болон бусад эд зүйлсийг хадгалах, тээвэрлэх;
-Хууль бус үйл ажиллагаанд оролцох;
-“Амархан мөнгө олох” болон өндөр ашиг амласан сэжигтэй саналд автах

зэрэг үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

“Зүгээр хүргээд өг”, “Эм байгаа юм”, “Юу ч болохгүй”, “Надад хадгалаад өг” гэх мэтээр бусдыг хууль бус үйлдэлд татан оролцуулах оролдлогод бүү автаарай.

⚖️ БНСУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тухайн улсын хуульд заасан хариуцлага хүлээх бөгөөд “мэдээгүй”, “өөрийнх биш” гэх нөхцөл нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байж болзошгүйг анхаарна уу.

Иймд БНСУ-д зорчих, оршин суух хугацаандаа хувь хүний аюулгүй байдлаа хангах, танилын болон найз нөхдийн хүрээллээ зөв сонгох, сэжиг бүхий санал, үйлдэлд автахгүй байх, өөрийн эд зүйл, ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг хангахын зэрэгцээ тухайн улсын хууль тогтоомжийг чандлан сахиж мөрдөхийг нийт иргэддээ зөвлөж байна.

Та бүхнийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг хүсье.

Таны нэг удаагийн буруу сонголт таны болон таны гэр бүлийн ирээдүйд ноцтой үр дагавар учруулж болзошгүйг анхаарна уу.

“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ,ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ”

БНСУ-д оршин суух, зорчих хугацаанд тань эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудал тулгарсан тохиолдолд дараах утсаар холбогдож, шаардлагатай консулын туслалцаа, мэдээлэл авна уу.
Embassy of Mongolia in Seoul
Утас: +82-2-798-3464, +82-2-798-1950
Шуурхай утас: +82-10-9595-3464
Цахим шуудан: [email protected]
Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар
Утас: +82 51-465-9996
Цахим шуудан: [email protected]
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Adresse

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАЯГ: Avenue Besme 18 ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭСГИЙН ХАЯГ: Marcel Broodthaers Square 8, 1060
Brussels
1190

Heures d'ouverture

Lundi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Mardi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Mercredi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Jeudi 09:00 - 13:00
14:00 - 18:00
Vendredi 09:00 - 13:00
14:00 - 18:00

Téléphone

+32473590292

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Embassy of Mongolia in Brussels publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L’organisation

Envoyer un message à Embassy of Mongolia in Brussels:

Raccourcis

Partager