Embassy of Mongolia in Vienna

Embassy of Mongolia in Vienna Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам

Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэд, мөн тус улсад түр хугацаагаар зорчих иргэдэд аливаа хүндрэл, бэрхшээл тулгарсан тохиолдолд Консулын яаралтай асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авахаар Элчин сайдын яамны шуурхай дугаар +43 1535280715 утсаар ажлын бус цагаар холбогдох боломжтой.

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод оролцсон иргэддээ баярлалаа. Завсрын тооллогын дүнг танилцуулсан байна.
10/09/2026

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод оролцсон иргэддээ баярлалаа. Завсрын тооллогын дүнг танилцуулсан байна.

📊 Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр гадаадад оршин суугаа 201 350 иргэн тоологдож, өмнөх тооллогоос 64.6 хувиар өссөн нь гадаад шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг харуулж байна.

📊 Энэхүү өсөлт нь бүх насны бүлэгт жигд бус тархсан буюу залуучууд болон хөдөлмөрийн насныханд илүү төвлөрч байна. 2025 онд 15-39 насныхан гадаадад оршин суугчдын 59.5 хувийг эзэлж байна.

📊 Ялангуяа 15-19 насны бүлгийнхний тоо өмнөх тооллоготой харьцуулахад 2.7 дахин өссөн нь боловсрол эзэмших зорилгоор гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг илтгэж байна.

📊 Түүнчлэн 55 ба түүнээс дээш насны хүн амын өсөлт харьцангуй өндөр хэвээр байна.

📊 Хүн ам орон сууцны 2025 оны завсрын тооллогын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://tinyurl.com/2e9zwjvw холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | |

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Мил...
10/09/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал өндөрлөлөө.

09/09/2026

БАЙГАЛИЙН ГАМШГААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ АНХААРУУЛГА

Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тухайлбал, тус улсын Айчи болон Гифү мужид 9 дүгээр сарын 8-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, зам талбайд үер буусны улмаас ихээхэн хохирол учруулаад байна. Мөн Шёнай голд нэг хэсэгтээ “5 дугаар түвшний үерийн онцгой сэрэмжлүүлэг” буюу хамгийн өндөр зэргийн сэрэмжлүүлэг зарласан байна.

Мөн 9 дүгээр сарын 9-ний өглөө 09:30 цагийн байдлаар Кагава, Осака, Вакаяма, Нагано, Яманаши мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хөрсний гулгалтын аюулын сэрэмжлүүлэг”, Кагава болон Эхимэ мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хүчтэй аадар борооны аюулын сэрэмжлүүлэг” тус тус зарлаад байна.

Иймд Японд оршин суугаа болон түр хугацаанд тус улсад зорчиж буй иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг (JMA) болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цунами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфун болон бусад байгалийн гамшгийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол авч, тухай бүр анхааралтай дагаж мөрдөнө үү.

Японы гамшгийн үеийн сэрэмжлүүлгийн түвшин нэмэгдэх тусам иргэд өөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авах шаардлагатай. Тухайлбал, 5 дугаар түвшний сэрэмжлүүлэг нь амь насанд аюул учирч болзошгүй тул байгаа газартаа аюулгүй байдлаа нэн даруй хангах шаардлагатайг илэрхийлдгийг анхаарна уу.

Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.

Харин Япон Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд аяллын өмнө болон зорчих хугацаандаа цаг агаар, гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын чиглэл, хуваарьт өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.
Иргэд Та бүхэн байгалийн гамшгийн үед аливаа эрсдэлийг зөв тооцоолж, холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөхийг анхаарна уу.

Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа дараах Дипломат төлөөлөгчийн газарт хандана уу.

Токиод суугаа Элчин сайдын яам, Embassy of Mongolia in Tokyo:
Embassy of Mongolia in Japan, 21-4 Kamiyama-Cho, Shibuya- Ku, Tokyo 150-0047
Утас: 81 (3) 3469-2088
81 (3) 3469 2195, 81 (3) 3469 2179 (Консулын газар)
81 (3) 3469 2162 (Ёслол), 9868-2299 (гар утас)
Факс: 81 (3) 3469 2216
Цахим шуудан: [email protected]
Шуурхай утас: +81 9033191397

Осакад суугаа Ерөнхий консулын газар, Consulate-General of Mongolia in Osaka:
Consulate General of Mongolia in Osaka, 3f Estate Bakurochiyou BLDG
1-4-10 Bakuromachi,Chuo-ku, Osaka City Japan 541-0059
Утас : 81 (6) 4963-2572, Факс: 81 (6) 4963-2574
Цахим шуудан: [email protected]
Шуурхай утас: +81 649632572

Batmunkh Battsetseg Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол-Монтенегрогийн дугуй ширээ...
08/09/2026

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт Гадаад харилцааны яаманд болов

Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатови...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар Төрийн ордонд албан ёсны хэ...
08/09/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

08/09/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БНСУ-д аялал жуулчлалын, суралцах, ажиллах болон бусад зорилгоор зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэд та бүхэнд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

⚠️Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс онцгойлон сэрэмжилнэ үү.

БНСУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд, ялангуяа залуучуудын хувьд шинэ орчин, найз нөхөд, танилын хүрээллээ зөв сонгох нь гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Бусдын ятгалга, хүсэлтээр:

-Танихгүй хүний цүнх, ачаа, илгээмжийг авч явах;
-Өөрийн ачаа тээшинд бусдын эд зүйлсийг хийх;
-Гарал үүсэл, зориулалт нь тодорхойгүй эм, нунтаг, капсул, шингэн болон бусад эд зүйлсийг хадгалах, тээвэрлэх;
-Хууль бус үйл ажиллагаанд оролцох;
-“Амархан мөнгө олох” болон өндөр ашиг амласан сэжигтэй саналд автах

зэрэг үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

“Зүгээр хүргээд өг”, “Эм байгаа юм”, “Юу ч болохгүй”, “Надад хадгалаад өг” гэх мэтээр бусдыг хууль бус үйлдэлд татан оролцуулах оролдлогод бүү автаарай.

⚖️ БНСУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тухайн улсын хуульд заасан хариуцлага хүлээх бөгөөд “мэдээгүй”, “өөрийнх биш” гэх нөхцөл нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байж болзошгүйг анхаарна уу.

Иймд БНСУ-д зорчих, оршин суух хугацаандаа хувь хүний аюулгүй байдлаа хангах, танилын болон найз нөхдийн хүрээллээ зөв сонгох, сэжиг бүхий санал, үйлдэлд автахгүй байх, өөрийн эд зүйл, ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг хангахын зэрэгцээ тухайн улсын хууль тогтоомжийг чандлан сахиж мөрдөхийг нийт иргэддээ зөвлөж байна.

Та бүхнийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг хүсье.

Таны нэг удаагийн буруу сонголт таны болон таны гэр бүлийн ирээдүйд ноцтой үр дагавар учруулж болзошгүйг анхаарна уу.

“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ,ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ”

БНСУ-д оршин суух, зорчих хугацаанд тань эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудал тулгарсан тохиолдолд дараах утсаар холбогдож, шаардлагатай консулын туслалцаа, мэдээлэл авна уу.
Embassy of Mongolia in Seoul
Утас: +82-2-798-3464, +82-2-798-1950
Шуурхай утас: +82-10-9595-3464
Цахим шуудан: [email protected]
Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар
Утас: +82 51-465-9996
Цахим шуудан: [email protected]
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена ...
08/09/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

08/09/2026
08/09/2026
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
05/09/2026

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

https://president.mn/39446/

Adresse

Fasangartengasse 45
Wien
1130

Öffnungszeiten

Montag 09:00 - 12:00
14:00 - 17:00
Dienstag 09:00 - 12:00
14:00 - 17:00
Mittwoch 09:00 - 12:00
14:00 - 17:00
Donnerstag 09:00 - 12:00
14:00 - 17:00
Freitag 09:00 - 12:00
14:00 - 17:00

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Embassy of Mongolia in Vienna erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Organisation Kontaktieren

Nachricht an Embassy of Mongolia in Vienna senden:

Verknüpfungen

Teilen