Embassy of Mongolia to the Czech Republic

Embassy of Mongolia to the Czech Republic Kontaktní informace, mapa a trasa, kontaktní formulář, otevírací doba, služby, hodnocení, fotky, videa a oznámení od Embassy of Mongolia to the Czech Republic, Vládní organizace, Na Marně 5, Prague.

ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА МОНГОЛЧ ЭРДЭМТЭН, ДОКТОР ЙИРЖИ ШИМАТАЙ УУЛЗАВЭлчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 11-ний ...
11/06/2026

ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА МОНГОЛЧ ЭРДЭМТЭН, ДОКТОР ЙИРЖИ ШИМАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монголч эрдэмтэн, доктор Йиржи Шимаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол, Чехийн харилцаа, хоёр улсын ард түмний найрамдал, хамтын ажиллагааны түүхэн уламжлалын талаар санал солилцож, цаашид хамтарсан ном, гэрэл зургийн цомог, дурсамж дурдатгалын бүтээл гаргах боломжийн талаар ярилцав.

Доктор Й.Шима нь 1964 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн Чехословакийн анхны оюутан бөгөөд түүнээс хойш Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа шинжлэх ухаан, дипломат харилцаа болон Чех Улс дахь Монгол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэрт эрдэмтэн юм.

Тэрээр 1991-1992 онд Чех, Словакийн Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажилласан. Доктор Й.Шима Монголын Анд нөхдийн нийгэмлэг болон Ледце дэх Азийн бяцхан музейг үүсгэн байгуулсан билээ. Мөн олон жилийн турш Монгол–Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрчээр ажиллаж байгаа бөгөөд түүний бичсэн Монгол–Чех, Чех–Монгол хэлний толь бичгүүд өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, ховор бүтээлийн нэг хэвээр байна.

Өдгөө 83 настай Монголч эрдэмтэн, доктор Й.Шимад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 6 дугаар сарын 11

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВПрага хотын 6 дугаар дүүргээс Чех Улсад суугаа дипломат корпусын дунд зохион байгуул...
08/06/2026

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

Прага хотын 6 дугаар дүүргээс Чех Улсад суугаа дипломат корпусын дунд зохион байгуулдаг уламжлалт “Элчин сайдын яамдын өдөрлөг” 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, манай ЭСЯ монгол үндэсний хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд болон уран бүтээлч иргэдтэй хамтран оролцов.

Энэ жилийн өдөрлөгийн урлагийн тоглолтод “Ивээлт” морин хуурын сургалтын төвийн багш Ц.Мөнх-Эрдэнэ, уран бүтээлч Б.Хосбаяр, оюутан М.Ангараг нар монгол ардын бүжиг, хөөмий болон морин хуур хосолсон үзүүлбэр толилуулав.

ЭСЯ-дын үндэсний урлаг, соёл, хоолны энэхүү өдөрлөг нь Чех Улсын Парламентын дээд танхимын ивээл дор зохион байгуулагдав. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдсан өдөрлөгт 60 орны ЭСЯ болон Чехийн аж ахуйн нэгжүүд оролцов.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2025 оны 6 дугаар сарын 8

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ЧЕХ ХЭЛ, ЧЕХ ОРНЫГ СОНИРХОН СУДЛАГЧДЫН АНХААРАЛДМонгол Улсын Их сургуулийн Европ судлалын тэнхимийн Чех хэл, орон судлал...
05/06/2026

ЧЕХ ХЭЛ, ЧЕХ ОРНЫГ СОНИРХОН СУДЛАГЧДЫН АНХААРАЛД

Монгол Улсын Их сургуулийн Европ судлалын тэнхимийн Чех хэл, орон судлалын хөтөлбөр 2026 оны элсэлтээ авч эхэллээ. Элсэлтийн бүртгэл 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын Их сургууль 1992 оноос эхлэн чех хэл, Чех судлаачдыг бэлтгэж эхэлсэн бөгөөд 2003 оноос хойш Чех хэл, орон судлалын хөтөлбөрийн хүрээнд Чех судлаач, мэргэжилтнүүдийг дагнан бэлтгэж байна.

Элсэлтийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://dep.num.edu.mn/est/?p=478&fbclid=IwY2xjawSPYRFleHRuA2FlbQIxMABicmlkETBPWFJ1djNGN0l3dHZ4eTRMc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHjwmYYa0kj7GgTw7jDhJX4coNWlym-YudaVsrUSEEBcHpX-kuf0ts9YzgPqj_aem_0U7RPmJ2xVaRHGv6FyLbYA

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 6 дугаар сарын 5

МУИС-ийн Европ судлалын тэнхим

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВЭлчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 4-ни...
04/06/2026

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Б.Болормаа 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсад суралцаж буй оюутнуудыг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвийн чех хэлний бэлтгэл хөтөлбөрийг төгсөж буй оюутнууд болон Прага хотын Техникийн их сургуульд суралцаж буй оюутнууд оролцов. Элчин сайд оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлж, монгол хоол ундаар дайлав.

Уулзалтын үеэр хэлний бэлтгэл анги төгсөж буй оюутнуудын их, дээд сургуульд элсэх үйл явц, визийн хугацаа сунгуулах, дотуур байрны бүртгэл зэрэг асуудлаар санал солилцож, холбогдох зөвлөгөө мэдээллийг өглөө. Мөн оюутнууд визийн сунгалттай холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, сургалтын болон дотуур байрны төлбөр төлөлтийн хугацаа зэрэгт тулгарч буй зарим хүндрэл, асуудлын талаар танилцуулж, санал хүсэлтээ илэрхийлэв.

Элчин сайд Б.Болормаа оюутнуудын хөндсөн асуудал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлээд, цаашид сургалт, амьдрал ахуйтай холбоотой аливаа асуудлаар Элчин сайдын яамандаа чөлөөтэй хандаж байхыг зөвлөв.

2025–2026 оны хичээлийн жилд Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын төвийн чех хэлний бэлтгэл хөтөлбөрийг Монголын 22 оюутан амжилттай төгсөж байна. Тэд ирэх хичээлийн жилээс Чехийн их, дээд сургуулиудад биоанагаах ухаан, онцгой байдал ба хүн амын хамгаалалт, математик, мэдээллийн технологи, барилгын инженер зэрэг тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр чех хэл дээр суралцах юм. Түүнчлэн Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер болон цахилгааны инженер мэргэжлээр 6 оюутан 2 дугаар курсээ амжилттай төгсөөд байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Чех Улсад нийт 46 оюутан суралцаж байна.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 6 дугаар сарын 4

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

03/06/2026

Чех Улсын Карлын их сургуулийн Монгол судлалын төвөөс "Mongolian Language in Contact III" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулагдсан талаар - МҮОНТ Монголын мэдээ сувгаар

XXI ЗУУНЫ ОРЧУУЛГА, ХЭЛМЭРЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ Өдөр тутмын амьдралд бид эмнэлэг, сургууль, алба...
03/06/2026

XXI ЗУУНЫ ОРЧУУЛГА, ХЭЛМЭРЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ

Өдөр тутмын амьдралд бид эмнэлэг, сургууль, албан газар зэрэг олон нөхцөлд зөв ойлголцох шаардлагатай болдог. Зөв орчуулга нь зөв ойлголцол, зөв шийдвэр, зарим үед хүний эрх ашиг, эрүүл мэнд, ирээдүйтэй шууд холбоотой байдаг.
“MonStep – Mongolian Steps in Czech” байгууллага Элчин сайдын яамтай хамтран Чех Улсад аж төрж буй иргэдэд орчуулга, хэлмэрчийн үйлчилгээ хэрхэн авах, юунд анхаарах, орчуулагчийн мэргэжлийн ур чадвар ба хариуцлагын талаар мэдээлэл өгөх практик сургалт зохион байгуулах гэж байна.

🟢Сургалтын зорилго:

🔹Орчуулга ба хэлмэрчийн үйлчилгээний бодит хэрэгцээг ойлгох
🔹Эмч, сургууль, байгууллага, албан газарт зөв ойлголцохын ач холбогдлыг ярилцах
🔹AI болон орчуулгын технологийг хэзээ ашиглаж болох, хэзээ болгоомжлох хэрэгтэйг ойлгох
🔹Мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэл авах
🔹Шүүхийн орчуулгын онцлог, хэрэгцээ шаардлагын талаар танилцах

🟢Юуны тухай ярилцах вэ?

🔹Орчуулга ба хэлмэрчийн ялгаа
🔹Буруу ойлголцлоос үүсэх эрсдэлүүд
🔹AI, Google Translate зэрэг хэрэгслийн боломж ба хязгаар
🔹Сайн хэлмэрчид шаардлагатай ур чадвар
🔹Хариуцлагатай, зөв, ойлгомжтой харилцаа
🔹Шүүхийн хэлмэрч болох зам, тавигдах шаардлага
🔹Шүүхийн хэлмэрчийн үүрэг, ёс зүй, хариуцлага

Сургалтын хүрээнд бодит жишээ, өдөр тутмын нөхцөл, практик дасгал дээр тулгуурлан ярилцах болно.

🟢Зохион байгуулалт

MonStep нь “Хамтдаа алхам алхмаар” уриан дор Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг ойлгомжтой, практик хэлбэрээр хүргэх зорилготой боловсролын платформ юм. Тус сургалтыг Брандис над Лабем хотын эмнэлгийн эмч Б.Хэрлэн хөтөлж, Карлын их сургуулийн Монгол судлалын оюутан Б.Сэлэнгэ практик хэсэг, бодит жишээг тайлбарлаж, тусгай зочноор Карлын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнгийн Монгол судлалын тэнхимийн багш, доктор В.Капишовска хүрэлцэн ирж, шүүхийн орчуулгын талаар танилцуулна.

🟢Хэнд зориулсан бэ?

Чех Улсад амьдарч, ажиллаж, суралцаж буй Mонгол иргэдэд зориулсан. Орчуулгын мэргэжилтэй байх шаардлагагүй.
Орчуулгын үйлчилгээ авдаг, хэлмэрчийн ур чадвараа хөгжүүлэхийг хүсдэг, эсвэл энэ чиглэлээр ажиллаж өөрийн туршлагаа баяжуулах, бусадтай хуваалцах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй.

🟢Оролцоо

Сургалт үнэ төлбөргүй. Сонирхсон хүн бүр оролцох боломжтой. Гэвч суудал хязгаартай тул QR кодоор бүртгүүлнэ үү.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 6 дугаар сарын 3

[English version below]ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВЭлчин сайд Б.Болормаа Бүгд Найрамдах Чех Улсын Үй...
03/06/2026

[English version below]

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Элчин сайд Б.Болормаа Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны яамны Европын бус улсуудын газрын захирал Рихард Хлаватытай 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаан Прага хотноо 5 дугаар сард амжилттай зохион байгуулагдсаныг онцлон тэмдэглэж, Иж бүрэн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Чехийн зах зээлд нэвтрүүлэх, сурталчлан таниулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Элчин сайдын яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцов. Энэ хүрээнд Элчин сайд Б.Болормаа Монголын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийг Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагдах үзэсгэлэн, яармагт оролцоход дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Захирал Р.Хлаваты талууд ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, газрын ховор элементийн судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах Ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, Ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой тодорхой саналаа ойрын хугацаанд хүргүүлэхээр тогтов. Тэрээр мөн Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа дэлхийд алдартай Монгол ноолуурыг Чехийн зах зээлд таниулахад бодит дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 6 дугаар сарын 3

--оОo--

DISCUSSIONS HELD ON TRADE AND ECONOMIC COOPERATION

Ambassador B.Bolormaa met with Mr. Richard Hlavatý, Director of the Department for Non-European Countries at the Ministry of Industry and Trade of the Czech Republic, on 2 June 2026.
During the meeting, Ambassador B.Bolormaa underscored the successful convening of the Ninth Session of the Mongolia–Czech Intergovernmental Joint Committee on Economic Cooperation in Prague in May 2026 and reaffirmed Mongolia’s commitment to further strengthening trade, economic, and investment cooperation with the Czech Republic under the framework of the Comprehensive Partnership.

The two sides exchanged views on concrete measures to increase Mongolia’s exports, facilitate the entry of Mongolian wool and cashmere products into the Czech market, enhance their promotion and visibility, and strengthen cooperation between the business communities of the two countries. In this context, Ambassador B. Bolormaa sought the Czech side’s support in facilitating the participation of Mongolian manufacturers and enterprises in trade fairs and exhibitions organized in the Czech Republic.

Director Hlavatý noted that the two sides had agreed to establish a Working Group on cooperation in mineral exploration, mining, processing, and rare earth elements research, emphasizing that this would serve as an important mechanism for deepening bilateral trade and economic cooperation. He further stated that the Czech side would submit concrete proposals in the near future to facilitate the launch of the Working Group's activities. Director Hlavaty also expressed the Czech side’s readiness to provide practical support for expanding Mongolia–Czech trade and economic relations, including promoting Mongolia’s world-renowned cashmere products in the Czech market.

3 June 2026, Embassy of Mongolia in Prague

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Монголын Ноос Ноолуурын Холбоо

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛЛАА Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар “Эхи...
30/05/2026

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар “Эхийн алдар” одон хүртсэн Бүгд Найрамдах Чех Улсад оршин суугаа ээжүүдэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Болормаа 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр одонг нь гардуулан өглөө.

Энэ удаад Чех Улсад аж төрж буй 22 ээж “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулснаас Д.Алдармөнх, М.Анхцэцэг, Г.Ариунжаргал, Э.Бадамцэцэг, Б.Бямба, Б.Ганчимэг, П.Долгормаа, Ж.Мөнхцэцэг, Г.Мөнгөнцэцэг, А.Наран, Д.Отгонтуяа, Б.Отгондалай, Г.Очмаа, Б.Ууганцэцэг, О.Хатантуул, Б.Цогзолмаа, Б.Цэлмэг, Г.Энхмаа нарын 18 ээж одонгоо гардан авлаа.

Одон гардуулах ёслолын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг зөвхөн гэр бүл төдийгүй удам судар, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учраас Монгол төр эхчүүдээ алдаршуулдаг сайхан уламжлалтай болохыг онцлон тэмдэглэснийг уламжиллаа. Тэрээр алдарт эхчүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, удахгүй тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэв.

Мөн тэрээр гадаадад өсөж буй хүүхдүүддээ Монгол хэл, соёл, түүх, өв уламжлалаа өвлүүлэн сургах үйлсэд онцгой анхаарал хандуулахыг ээжүүдэд уриалж, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг дэмжих чиглэлээр Элчин сайдын яам цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улсад Монгол Улсын 15,171 иргэн оршин сууж байгаагаас 7,445 нь эмэгтэйчүүд, 4,200 гаруй нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.

Монголын үрс маш олон болох болтугай.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 5 дугаар сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНАЭлчин сайд Б.Болормаа Брандис над Лабем хотын эмнэлгийн эмч Б.Хэрлэн, К...
29/05/2026

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Элчин сайд Б.Болормаа Брандис над Лабем хотын эмнэлгийн эмч Б.Хэрлэн, Карлын их сургуулийн Монгол судлалын оюутан Б.Сэлэнгэ нарыг 5 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, монгол иргэдэд зориулсан эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлийн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар санал солилцов. ЭСЯ-наас Чех Улсад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 3 дугаар сард эмч Б.Хэрлэн, Мотол эмнэлгийн эмч Д.Сэлэнгэ нартай хамтран анхны тусламж үзүүлэх практик сургалтыг ЭСЯ-нд амжилттай зохион байгуулсан билээ.

Б.Хэрлэн, Б.Сэлэнгэ нар өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй “MonStep” төслийн хүрээнд “Хамтдаа алхам алхмаар” уриан дор Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан сургалт арга хэмжээ зохион байгуулах зорилгоо танилцуулав.

Элчин сайд Б.Болормаа ЭСЯ-наас иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, стрессээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй сургалт, арга хэмжээг “MonStep” төслийн үйл ажиллагаатай уялдуулан хамтран зохион байгуулах нь үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй, бодит ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

ЭСЯ-наас “MonStep” төсөлтэй хамтран “Орчуулга ба хэлмэрчийн үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулж, орчуулгын ач холбогдол, хэлмэрчийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, хэлмэрчийн үүрэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын талаар мэдээлэл хүргэх юм.

Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 5 дугаар сарын 29

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

28/05/2026

Adresa

Na Marně 5
Prague
16000

Otevírací doba

Pondělí 09:00 - 13:00
14:00 - 16:00
Úterý 09:00 - 13:00
14:00 - 16:00
Středa 09:00 - 13:00
14:00 - 16:00
Čtvrtek 09:00 - 13:00
14:00 - 16:00
Pátek 09:00 - 13:00
14:00 - 16:00

Telefon

+420224311198

Internetová stránka

Upozornění

Buďte informováni jako první, zašleme vám e-mail, když Embassy of Mongolia to the Czech Republic zveřejní novinky a akce. Vaše emailová adresa nebude použita pro žádný jiný účel a kdykoliv se můžete odhlásit.

Kontaktujte Ta Organizace

Pošlete zprávu Embassy of Mongolia to the Czech Republic:

Sdílet